| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00662/И |
| Дугаар | 153/ШШ2024/00606 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2024/00606
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2024/00606 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхон, Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, ******* ******* оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой нь 2020 онд ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж төсөл нь шалгарч 2020 оны 05 сарын 06-ны өдөр гэрээгээр 3 жилийн хугацаатай 5 000 000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 3,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөөд үлдсэн 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлт гаргаж байна. Миний энэхүү хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж. нь нэхэмжилсэн үнийн дүн болох 3,500,000 төгрөгийг 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөөд үлдсэн 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 3,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөөд үлдсэн 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах санал гаргасныг хариуцагч *******, ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрчээ.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70950 (далан мянга есөн зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35460 (гучин таван мянга дөрвөн зуун жаран) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.******* холбогдох, ******* эрхлэлтийг дэмжих сангийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөөд үлдсэн 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хариуцагч *******, ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70950 (далан мянга есөн зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 35460 (гучин таван мянга дөрвөн зуун жаран) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮ