Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 311/ШШ2025/00185

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын ...... багт оршин суух, ........... нэхэмжлэлтэй,

Г.Г........ хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А......., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би......... 2012 оны 7 сарын 10-ны өдөр танилцаж, 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч байсан. 2014 оны 7 сарын 31-ний өдөр охин ........, мөн 2014 оны 12 сарын 13-нд хүү .......... нарыг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид 2 хамтран амьдарч байгаад нөхөр ........ 2024 оны 6 сарын 11-нд зуурдаар нас барсан. Охин .......... ........ нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхээр орж хамтран амьдарч байсан болохоо тогтоолгож ир гэсэн тул бид хоёрыг 2013 оны 01 сарын 01-нээс 2024 оны 6 сар хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Г...... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ......... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр ...........,....... нар нь 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд, тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин .........., 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү .......... нарын төрсөний гэрчилгээ, мөн охин А.Н........ төрөлтийн түүх, уг баримтад ...холбоо барих хүн гэсэн хэсэгт ............. гэх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

......... нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ......... дугаарын нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг талийгаач Г.Г....... хамтын амьдралтай байсан болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Г.Ш........ өгсөн мэдүүлгийн ...Д.А........ нь манай дүүтэй 2012 оны үеэс гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн. Д.А........ нь манай дүүтэй суугаад нэг хүү, нэг охин төрүүлсэн. Том нь охин, бага нь хүү. Намайг бага байхад буюу 1988, 1989 оны үед бидний аав, ээж хоёр тийш болоод би дүү нараасаа бага зэрэг хол өссөн. Гэхдээ нэг сумандаа байсан болохоор байнгын холбоотой байсан. Д.А........ манай дүү хоёр анх суугаад нэг хэсэг манай ээж, дүү нартай хамт амьдарч байгаад 2017, 2018 оны үед тусдаа гарсан. Д.А............ нь энэ хугацаанд Завхан аймаг руу ирж, очин байдаг байсан. Манай дүү Төв аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаагаа явуулдаг .......... ХХК-ийн алтны уурхайд 15 жил, нас барах хүртлээ ажиллаж байсан. ...хоёр бага хүүхэд нь манай дүүгийн хүүхэд мөн. ... гэх хэсэг,

гэрч Г.Г....... өгсөн мэдүүлгийн ...манай дүү Г...........р нь Д........ анх Улаанбаатар хотод 2010 онд танилцаж байсан байх. 2010 онд Д.А....... гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, манай гэрт дагуулан ирээд 2010 оноос 2024 он хүртэл хугацаанд Төв аймгийн Жаргалант суманд хамт амьдарч байсан. Манай дүү Г....... 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. ...Д........... нь манай дүүтэй хамт амьдраад 2014 онд охин ........, 2018 онд хүү .......... нар төрсөн бөгөөд тэд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ..........., ............... нарыг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ