| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00152/И |
| Дугаар | 311/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Цагаанчулуут сумын ......... тоот хаягт оршин суух, ........ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц........., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц........ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 1973 оноос 1981 он хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын 8-н жилийн дунд сургууль суралцаад, 1981 оноос 1983 он хүртэл Шилүүстэй сумын 10-н жилийн сургуульд суралцаж төгсөөд 1983 оноос 1986 онуудад ардын армийн 197, 244-р ангиудад цэргийн алба хаасан. Улмаар 1988 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ........ нэгдлийн үйлдвэр бригадад ажилтнаар, 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Цагаанчулуут сумын ......... ангид эдийн засагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цагаанчулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар тус тус ажиллаж байсан. Энэ талаар миний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн боловч зарим тушаал, шийдвэрүүд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэ........ нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Ц......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ж.Ц.......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын .......... үйлдвэр бригадад ажилтнаар,
-1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ......... ангид эдийн засагчаар,
-1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ...........ангид туслах ажилчнаар,
-1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын .......... ангид хүнсний нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 307552 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Цагаанчулуут сумын ........ нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн Цагаанчулуут сумын ......... ангийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай Ажилд түр хугацаагаар томилсугай тушаал, мөн ......... ангийн даргын 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ц........ өгсөн мэдүүлгийн: ...Ж.......... 1989-1990 оны ..........ангид түүхий эдийн туслах ажилтнаар ажилладаг байсан. Тэгээд 1990 оноос хойш 1991 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангидаа хүнсний нярав хийж байсан... гэх хэсэг,
гэрч Н.Ц....... өгсөн мэдүүлгийн: ...Би 1988-1989 онд Цагаанчулуут сумын ........ нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн цех гэж байхад тэнд хамт ажилладаг байсан. ...тухайн үед туслах ажилтан хийдэг байсан. ...өвс, тэжээл бэлтгэдэг байсан. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Ж.Ц..........н дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....... 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ........ нэгдлийн үйлдвэр бригадад ажилтнаар,
-1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ......... ангид эдийн засагчаар,
-1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ........... ангид туслах ажилчнаар,
-1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ............. ангид хүнсний нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ