Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00229

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч*******,******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,*******-р хороо,**************,************** тоотод оршин суух, овогт //

Нэхэмжлэгч: аймгийн сумын-р баг,  байрны тоотод оршин суух, овогт //

Хариуцагч: аймгийн сумын-р багт байрлах, /захирал/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4900000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч

Иргэдийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч, нар нь /захирал/-т холбогдуулан гэм хорын хохирол 4900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний нөхөр бид хоёр хүргэн ахын нэр дээр 55-12 УБД улсын дугаартай TOYOTA.Mark X Zio маркийн авто машиныг худалдан авсан. Манайх авто машиныхаа тос үйлчилгээг нь аль болох цаг тухай бүрт нь хийлгэдэг юм. Тус автомашиныг өвөл болж хүйтрэхээс өмнө авто машины өвлийн үйлчилгээ болох мотор, хропны тос солиулж, коллектор цэвэрлүүлэх үйлчилгээг  дээр 2023 оны 10 сарын*******-ны өдөр очиж хийлгээд машинаа асаатал машины хянах самбар дээр анхааруулах тэмдэгтэй шар өнгийн гурвалжин гэрэл асаж, дуут дохио өгөөд эхэлсэн. Тэгээд гэрэл асчихсан байна гээд засварчинд нь үзүүлэхэд засварчид нь компьютерээр оношилж үзээд засварлах аргаа олохгүй үзэцгээгээд байсан. Би хүүхдээ авах гээд явсан хойгуур тус засварын газрын захирал нь хропонд 1 литр тос нэмж хийлгээд шалгаж үзэх гээд явж байгаад машины мотор цохьсон гээд байцгааж байсан. Одоо шинэ мотор манайхыг авч тавь гээд байна. Гэтэл уг засварт очихоос өмнө нь манай машины мотор хроп нь зүгээр байсан бөгөөд тийм анхааруулах шар тэмдэг асаагүй байсан. Гэтэл тус засварын газрынхан манайхыг өөрсдөө машиныхаа моторыг хариуцаж солиул гээд байна. Зүгээр байсан машиныг тос солих үйлчилгээ хийхдээ бүрэн гүйцэт хийгээгүйгээс ийм зүйл болсон гэж үзэж байна.

Иймд /захирал/-ээс моторын үнэ 4500000 төгрөг, мотор солиулах ажлын хөлс 300000 төгрөг, мотор Улаанбаатар хотоос ачилтын хөлс 100000 төгрөг, нийт 4900000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 10 сарын*******-ны өдөр 10 цагт 55-12 УБД улсын дугаартай Toyota Mark X Zio маркийн автомашинтай хүн машиныхаа тос, кропны тосыг солиулъя гэж ирсэн.

Уг автомашинд манайийн засварчин үйлчилгээ хийж моторонд Kixx тос, кропонд Soil cut шингэн сольж, коллектор цэвэрлэх үйлчилгээ хийж явуулсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд хянах самбар дээр гэрэл асаад гэсэн тул үзэхэд масло насос муу шахаад байна гэсэн бичиг гарсан байсан. Тухайн үед би эзгүй байж байгаад ирээд үзэхэд хянах самбар дээр гэрэл байхгүй байсан тул машиныг асаагаад би жолоодоод 1 километр орчим газар яваад хянах самбар дээр гэрэл асаж, мотор цохисон.т болсон зүйлийг хэлээд цуг байж байгаад засварчинаар кастерын тагийг авахуулж үзсэн. Гэтэл мотор дотор дүүрэн төмрийн үртэс, масло насос төмрийн үртсээр дүүрсэн байсан ба мөн пивор араа хугарсан эвдэрсэн байсан. Энэ нь түгээмэл эвдрэл бөгөөд харин тос сольсноос үүдсэн эвдрэл гэмтэл биш юм. Тухайн үед уг моторыг элэгдэж, эвдэрсэн байна гэж хэлэхэд байдлыг харж мэдэж байсан өөрөө тийм байна гээд хүлээн зөвшөөрч байсан.

Гэтэл эхнэр нь ирээд загнаж байгаад явсан. Нэхэмжлэлд дурьдсан зүгээр байсан машиныг тос солих үйлчилгээ бүрэн гүйцэт хийгээгүйгээс ийм зүйл болсон гэдэг нь үндэслэлгүй ба эхнэрийнх нь таамаг төдий зүйл байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхрийн хамт хүргэн ахын нэр дээр байсан 55-12 УБД улсын дугаартай ТОЁОТА МАРК ИКС ЗИО маркийн машиныг худалдаж авсан. Манайх авто машиныхаа тос тосолгоо үйлчилгээг цаг тухай бүрд нь хийлгэдэг. Тус авто машиныг өвөл болж хүйтрэхээс өмнө мотор болон хропны тос солиулж коллектор цэвэрлүүлэх үйлчилгээг дээр 2023 оны 10 сарын*******-ны өдөр хийлгээд машинаа асаатал хянах самбар дээр анхааруулах тэмдэгтэй шар өнгийн гэрэл асч, дуут дохио өгч эхэлсэн. Гэрэл асч засварчинд нь үзүүлэхэд засварчин нь компьютер оношилгоогоор үзээд яаж засварлах аргаа олохгүйгээр үзээд л байсан. Тэгээд миний нөхөр хүүхдээ авах гээд явтал засварын газрын захирал нь 1 литр хропны тос нэмж хийгээд шалгаж үзэх гээд явж байгаад машины мотор цохисон гээд байж байсан. Одоо шинэ мотор манайхныг өөрсдөө авч тавь гэж хэлээд байгаа. Гэтэл манай машин энэ засварт очихоос өмнө зүгээр хэвийн үйл ажиллагаатай явж дуут дохио гэрэл асаагүй байсан.

Тус газар манайхыг өөрсдөө машиныхаа моторыг янзлуул гээд байгаа. Манай машин эвдрээгүй байсан ба тухайн үед зөвхөн өвлийн үйлчилгээ хийлгэх гэж байсан.

Иймдийн захиралгаас моторын үнэ 4500000 төгрөг, мотор солиулах ажлын зардал 300000 төгрөг, Улаанбаатар хот руу ачуулах хөлс 100000 төгрөг, нийт 4900000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед энэ машины дуут дохио ассан, гэрэл ассан гэдэг зүйлийг орж ирэхэд харсан хүн манай ажилчдад байхгүй байгаа. Тухайн үед хропны тос сольсон, моторын тос сольсон, мөн коллектор цэвэрлэх үйлчилгээг хийсэн. Тэгээд унаж явсанаа буцаад ирсэн. Тухайн үед би эзгүй байсан. Ийм гэрэл асаад байна гэхээр нь байж бай гээд ирээд компьютер оношилгоо хийх гэтэл гэрэл байхгүй байсан. Тэгээд гэрэл яаж асдаг юм гэтэл наадах чинь унаад явахаар асдаг гэж өөрөө хэлсэн.

Тэгэхээр нь хөдөлгөөд үзье гээд хөдөлгөөд 1 километр яваад мотор нь цохисон. Тэгээд юу болсон юм бол гээдыг өөрийг нь дагуулж яваад касчерийг нь тайлаад хартал насос нь дүүрэн төмрийн үртэс болон пивор барваанууд хугарсан байсан. Энэ юунаас болж эвдэрдэг вэ гэхээр тус 2 АСС хөдөлгүүрийн ерөнхий эвдрэл нь пивор рамнууд хугарснаас болсон байсан. Тос сольсноос болж мотор цохих үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Би нэхэмжилж байгаа 4900000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Тосоо хаанаас авдаг ямар тос авдаг бүх баталгааг өгсөн гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины мотор цохиулсан гэж байна. Тос солисноос болж мотор цохино гэж байхгүй. Би өөрөө техник талын мэдлэгтэй хүн байгаа юм. Иймд хариуцагч тал буруугүй гэж бодож байна гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,оосд олгосон 1367 дугаартай,аасд олгосон 0355 дугаартай итгэмжлэлүүд /хэргийн 3-5-р хуудас/, 03212904 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/, 55-12 УБД улсын дугаартай TOYOTA марк X Zio маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн-р хуудас/, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/,оосд олгосон 0162 дугаартай,аасд олгосон итгэмжлэлүүд /хэргийн 100-101-р хуудас/, мастер дэвтэр, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 18, 20-р хуудас/, гэрэл зургууд /хэргийн 19-р хуудас/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 21-р хуудас/, бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 22-р хуудас/, 2002/1108 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 23-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 82-86-р хуудас/ баримтуудыг судлуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тос сольсоноос болж мотор цохисон. Манай машинт очиж үйлчилгээ авахаас өмнө зүгээр байсан. Тус газар очиж үйлчилгээ авсаны дараа гэрэл асч эхэлсэн. Иймд 4900000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

3. Хариуцагч тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Гэрэл асаад байна гэхээр нь байж бай гээд ирээд компьютер оношилгоо хийх гэтэл гэрэл байхгүй байсан. Тэгээд гэрэл яаж асдаг юм гэтэл наадах чинь унаад явахаар асдаг гэж өөрөө хэлсэн.

Тэгэхээр нь хөдөлгөөд үзье гээд хөдөлгөөд 1 километр яваад мотор нь цохисон. Тэгээд юу болсон юм бол гээдыг өөрийг нь дагуулж яваад касчерийг нь тайлаад хартал насос нь дүүрэн төмрийн үртэс болон пивор барваанууд хугарсан байсан. Энэ юунаас болж эвдэрдэг вэ гэхээр тус 2 АСС хөдөлгүүрийн ерөнхий эвдрэл нь пивор рамнууд хугарснаас болсон байсан. Тос сольсноос болж мотор цохих үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Би нэхэмжилж байгаа 4900000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Тосоо хаанаас авдаг ямар тос авдаг бүх баталгааг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал нь гэм хорын хохирол 4900000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч /захирал/ нь ыг өөрийг нь дагуулж яваад касчерийг нь тайлаад хартал насос нь дүүрэн төмрийн үртэс болон пивор барваанууд хугарсан байсан. Энэ юунаас болж эвдэрдэг вэ гэхээр тус 2 АСС хөдөлгүүрийн ерөнхий эвдрэл нь пивор рамнууд хугарснаас болсон байсан. Бусдаар тос сольсноос болж мотор цохих үндэслэл байхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал нь Тос сольсоноос болж мотор цохисон. Манай машинт очиж үйлчилгээ авахаас өмнө зүгээр байсан. Тус газар очиж үйлчилгээ авсаны дараа гэрэл асч эхэлсэн. Иймд хариуцагчаас машинд учирсан хохирлыг нэхэмжилж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримт болох тухайнээр моторын тосоо солиулснаас болж мотор эвдэрсэн гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал машиныхаа үйлчилгээг бүрэн хийлгэж байсан гэх нотлох баримтуудыг хэрэгт бүрдүүлж өгсөн гэх боловч тус баримтаар тухай бүрд машины засвар үйлчилгээ хангалттай хийгдэж байсан болох нь нотлогдохгүй байна. Иймд өөрсдийн ашиглалтын буруугаас болсон гэмтэл байхыг үйгүйсгэхгүй, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн гэм буруугаас болж машинд гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр, 55-12 УБД улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийн шалтгаан нөхцлийг тодруулахаар шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлээгүй байна.

Хөрөнгө үнэлгээний компанийн гаргаж ирүүлсэн үнэлгээг хариуцагч талын гэм бурууг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй болно.

 

5. Иргэдийн төлөөлөгч хариуцагч гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч, нарын, /захирал/-ээс 4900000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93350 /ерэн гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  

 

ШҮҮГЧИД

 

Б.ТӨРБОЛД