Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 311/ШШ2025/00209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... сумын ........ газрын нэхэмжлэлтэй

Д.Л....... эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б...... /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... сумын ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д....... овогтой Л..... нь Алдархаан сумын ........ багтаа оршин сууж байгаад хаашаа шилжсэн нь тодорхойгүй байгаа ба улсын бүртгэлийн байгууллагаас оршин суугаа газрын хаягийг тодруулах хүсэлт гаргасан боловч хувь хүний мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэсэн тул Д.Л....... эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б...... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л...... нь М..... багтаа оршин сууж байгаад хаашаа шилжсэн нь тодорхойгүй байгаа ба улсын бүртгэлийн байгууллагаас оршин суугаа газрын хаягийг тодруулах хүсэлт гаргасан боловч хувь хүний мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэсэн тул Д.Л......эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан. Ц.Л...... таньдаг хүнээс нь асуухаар мэдэхгүй гээд оршин суугаа хаягийг нь хэлж өгөхгүй байгаа. Д.Л.... нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас зээл аваад одоог хүртэл төлөөгүй байгаа гэв.

  Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүхээс нэхэмжлэгч ....... сумын З........ газрын Д.Л....... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч ........ сумын ........ газар нь  Д.Л........г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Иргэн Д.Л....... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Д.Л......... нь Завхан аймгийн Алдархаан сумын ....... сумд оршин суух бүртгэлтэй гэх боловч тухайн хаягтаа оршин суудаггүй гэж нэхэмжлэгчээс тайлбарласан байна. 

Иймд Д.Л......... эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоох зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .......газар төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С....... овогтой Л......г /......./ эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Л........ эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч ........ газарт мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ......... газар төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ