| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00154/И |
| Дугаар | 311/ШШ2025/00210 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 311/ШШ2025/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ......... багт оршин суух ......... овогт Л........ Ү...... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ү....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... газарт жолоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн ажилд орж байсан тушаал олдохгүй, энэ талаар аймгийн архиваас лавлагаа авахад мөн л гарч ирэхгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Л.Ү....... нь шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа, №....... дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сайшаалын үнэмлэх, баярын бичиг зэргийг ирүүлсэн,
4.Шүүх өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Ү...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр өөрийгөө 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... газарт жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох түүний 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэж байсан №..... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон тухайн 1985 онд Завхан аймгийн ...... газарт ажиллаж байх хугацаандаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж байсныг сайшааж сайшаалын үнэмлэх, баярын бичгүүдээр шагнагдаж байсан.
4. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч Л.Ү...... нь Завхан аймгийн ........ газарт 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1/А/-гийн 14-т ........ газар, жолооч, 1983 он гэсэн бичилт, Маягт№1-ийн 6-т одоо хаана ямар ажилтай гэсэн хэсэгт ....... газарт жолооч гэж бичигдсэн зэргээр давхар нотлогдож байна гэж үзэв.
6. Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ү...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С...... овогт Л.......... Ү.г 1983 он.........ы 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Т........ жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ү...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ