Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00128

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал тауэр оффис 7 давхарт 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, ******* 12-р гудамжны 1212 тоотод оршин суух ******* ******* холбогдох

 

  “зээлийн гэрээний үүрэгт 772,739 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчид 2023 оны 02 сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 405,000 төгрөг, хүү 367,739 төгрөг, нийт 772,739 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Хариуцагч *******  нь нэхэмжлэлийн шаардлага 772,739 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 772,739 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

 Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,100 төгрөгийн тал хувь 11,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,550 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКолгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч ******* нь  ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 772,739  төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 23,100 төгрөгийн тал хувь 11,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,550 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        П.БОЛОРМАА