Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00129

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баруун Урт сумын 9-р баг, ******* 16-1606 тоотод оршин суух, утасны дугаар:*******,  ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сүхбаатар аймгийн ******* ************** ******* холбогдох

 

“Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь хамт олны хурлаас олонхын саналаар Сүхбаатар аймгийн ******* *******зүйн хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны А/08 тушаалаар байгууллагын Ёс******* дэд хорооны гишүүнээр томилогдсон.

2024 оны 09 сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* *******зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, Сорьцын хяналтын улсын байцаагч нь нэгжийн даргаас чөлөө зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй Улаанбаатар хотод ирсэн байна. Шалтгаангүй олон хоног ажил тасалсан байж болзошгүй тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хууль зэргийг зөрчсөн эсэх тухай шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан.

Манай ёс******* дэд хороо уг гомдол мэдээллийг хүлээн авч нягтлан бодогч ын амралтын мэдэгдэл, нярав ажилчдын цагийн бүртгэлийг авч шалгахад нь 2024.08.05-ны өдрөөс 2024.08.30 хүртэл ажлын 20 хоног амарсан 2024.09.09-ний өдөр ажилдаа орох байсан боловч албан ёсны чөлөө зөвшөөрөл аваагүй, ажлын цаг бүртгэгдээгүй нь тогтоогдсон учраас ёс******* дэд хорооны нарийн бичиг бид 2 хуралдан "ыг ажил тасалсан гэж үзэн, ёс******* зөрчил гаргасан" гэсэн 01 дугаартай дүгнэлтийг гаргасан. нь бидний гаргасан 01 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй ******* *******зүйн газрын дэргэдэх ёс******* хороонд гомдол гаргасан.

Үүний дагуу ******* Хэмжил Зүйн Газрын дэргэдэх ёс******* дэд хороо 2024.10.10-ны өдөр хуралдаж манай 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосон бөгөөд биднийг ёс******* зөрчил гаргасан гэж дүгнэн 02 дугаартай дүгнэлтийг гаргасан. Энэхүү 02 тоот дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар аймгийн ******* *******зүйн хэлтсийн дарга нь надад Төрийн албан хаагчдын ёс******* тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу ганцаарчлан сануулах арга хэмжээ авсан. Уг хариуцлага тооцсон 2025 оны 01 сарын 27-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсийн дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тус "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг гаргахдаа *******, ************** газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай "Ёс******* дэд хороо"-ны дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд энэхүү дүгнэлтэд " ******* нар нь Төрийн албан хаагчийн ёс******* тухай хууль, ёс******* дэд хорооны ажиллах журмыг мөрдөж ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтыг зөрчиж ёс******* зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гаргасан байдаг.

Харин Төрийн албан хаагчийн ёс******* тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д Төрийн албан хаагчийн ёс******* хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс******* зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс******* хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс******* дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ гэх боловч өнөөдрийг хүртэл тус байгууллага нь дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь улмаас цаашид төрийн албан хаагч нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөх нэг шалтгаан нөхцөл болоод байгаа юм.

Түүнчлэн өөрийн ажилчдын эрх******* байдлыг дордуулсан энэхүү шийдвэрээ дахин нягталж харж үзэх талаар тус Ёс******* хороонд миний бие тайлбар мэдүүлэг гаргасан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй байх тул төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах асуудал нь нэн тэргүүнд бидний хувьд тавигдаж байна гэж үзэж байна.

Иймд байгууллагын удирдлагын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б. ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч  Сүхбаатар аймгийн ******* ************** ******* холбогдуулан “Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.******* “Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтэс (дарга ) нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* “Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтэс (дарга ) хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ************** хэлтсээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      П.БОЛОРМАА