| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00087/и |
| Дугаар | 150/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2025/00099
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот *дүүрэг *-р хороо * давхар хаягт байрлах “*” ХХК (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймгийн * сумын*-р баг, * тоот оршин суух, * овогт *ын * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үлдэгдэл 1,875,388.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК-ны гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2022 оны 07 сарын 01-ны өдер БЗГ22-2749 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 2,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар *... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдреес эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 3,819,088.97 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,953,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,866,088.97 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,875,388.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад "... Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж, Цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас илгээхэд хариуцагчийн зүгээс хариу ирээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцож ажиллагаа хийж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * зээл авсан нь үнэн болно. 1,875,388.97 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ /хавтаст хэргийн 29-р хуудас/
“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох хэрэгт талууд эвлэрхээр болсон ба хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжилсэн ,875,388.97 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг тус тус төлөхөөр болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 1,875,388.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * барьцаалан зээлдүүлэх газраа зээл авсан нь үнэн болно. 1,875,388.97 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,
Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох хэрэгт талууд эвлэрэхээр болсон ба хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжилсэн ,875,388.97 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг, 2025.04.10-ны өдөр 375,078 төгрөг тус тус төлөхөөр болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 1,875,388.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 22,500 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 22,500 төгрөгийг тус тус гаргуулж “*” ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,875,388.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 22,500 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 22,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН