| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00106/и |
| Дугаар | 150/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2025/00100
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймгийн * сумын *-р баг өөрийн байр хаягт байрлах *ын (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот оршин суух, * овогт *ын *(РД:*)-д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,386,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *ын * * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоот хороололд байх хүүхдийн тоглоомын талбай орчимд хохирогч *ыг машин руу өшиглөсөн гэх шалтгаан болон хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг боож эрүү нүүр орчимд нь гараараа цохиж биед нь эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн тохойд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож шалгагджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Уг хэргийн улмаас хохирсон иргэн * /РД:*/ нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын яаралтай тусламжийн үйлчилгээний зардал болох 38.674 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын 3.347.760 төгрөг буюу нийт 3.386.434 төгрөгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд******* сангаас олгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасны дагуу прокурорын байгууллага хариуцан нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.
Иймд *гоос******* санд учруулсан хохирол болох 3.386.434 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, * хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн *гоос хохирогч *ын эмчилгээний зардалд******* сангаас төлсөн 3.386.434 төгрөгийг гаргуулан,******* ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.7, 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү...” гэжээ /хавтаст хэргийн 1-2-р хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * 3,386,434 төгрөгийг 2025.05.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.06.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.07.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.08.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.09.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.10.15-ны өдөр 564,406 төгрөг тус тус төлнө...” гэжээ /хавтаст хэргийн 64-р хуудас/
*ын * * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* * би хариуцагч *гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 65-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан******* санд учруулсан хохирол 3,386,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * “...Миний бие хариуцагч * нь 3,386,434 төгрөгийг 2025.05.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.06.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.07.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.08.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.09.15-ны өдөр 564,406 төгрөг, 2025.10.15-ны өдөр 564,406 төгрөг тус тус төлнө...” гэсэн,
*ын * * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* * би хариуцагч *гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг тус тус ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох******* санд учирсан хохирол 3,386,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *гийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 34,566.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,386,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *гийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 34,566.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН