| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00057/и |
| Дугаар | 150/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 150/ШШ2025/00103
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны хажууд хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймгийн * сумын *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,418,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь *ны Сэлэнгэ салбарын Сайхан тооцооны товоос 2023 оны 7 дүгээр сарын 4-ны одор ЗГ/202351998929 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000.00 /Хорин сая төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 11,183,546 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,551,026 92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,901.13 тогрог, нийт 14,738,474 05 төгрөг төлсөн байна. Зээлдэгч * нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү толох талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 2 дугаар сарын 18-ны өдри байдлаар) өр, төлбөрөө толоогүй 168 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 4-ны өдөр ЗГ/202351998929 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчээс 2025 оны 2 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд.
1. 2025 оны 2-р сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А/ Үндсэн зээлийн төлбөр 8,816,455 тогрог
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 592,112 тогрог
В/Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр9,721 тогрог
Нийт 9,418,288 төгрөгийг гаргуулах.
Улсын тэмдэгтийн хураамж 165,643 төгрөг гаргуулах.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдү хариуцагчаас нэмж нэхэмжилнэ...” гэжээ.
Хариуцагч * нь шүүх хуралдаанд: “...Би *наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр өчигдөр уулзалдсан. Хугацаа хэтэрсэн дүнг цалингаас орж ирнэ гэхээр 05 сарын дунд хавьд графикт орж ирэхээр байна. Тэр болтол хугацаа хэтрэлтээс гарч чадахгүй болохоор шүүхийн шийдвэр гаргуулмаар байна. Тэгээд 05 сарын дунд хувьд графиктаа орчих боломжтой харагдаж байсан. Энэ талаар өөрт нь тайлбарлаж хэлсэн байгаа...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9,418,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,418,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165,643 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,418,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165,643 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН