Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05596

 

 

 

 

 

 

2025 05 05 197/ШШ2025/05596

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн бүс, 19/1 2 давхарт, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Жамсран уулын өвөр 2 гудамж, ******* тоотод оршин суух, Бо******* Мө******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,420,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 5,420,405 төгрөг гаргуулах Бо******* Мөнбаяр нь 2024.06.12-ны өдөр тус компанитай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 4,999,900 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй авсан. Түрээслэгч нь сар бүрийн 16-ны өдөр үндсэн дүн, хүүгийн төлөлтийг төлөх байсан боловч өнгөрсөн 2024.11.02-ны өдрөөс гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Б.Мө******* нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 5,420,405 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Мө******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,420,405 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. ******* ХХК-иас нэхэмжилсэн 5,420,405 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 774,343.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Мө*******т холбогдуулан 5,420,405 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,420,405 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 774,343.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,420,405 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 774,343.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,677 төгрөгөөс 50,838.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 50,838.5 төгрөг, улсын төсвийн данснаас 50,838.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Мө******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР