Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05590

 

 

 

 

 

 

2025 05 05 197/ШШ2025/05590

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 31 гудамж, ******* тоотод оршин суух, Бу******* До******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,619,624.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь Хаан Банк ХК-иас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан, нийт 11 удаа нэмэлт зээл авсан байна. Тус гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 473 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар 6.1.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул банкны санаачилгаар зээлийг гэрээг цуцалж дээрх төлбөрийг нэхэмжилж байна. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.До*******д холбогдох 9,619,624.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,603,270.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.До*******д холбогдуулан 9,619,624.83 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.До******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,619,624.83 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг : 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,603,270.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.До******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,619,624.83 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,603,270.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,864 төгрөгөөс 84,432 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 84,432 төгрөг, улсын төсвийн данснаас 84,432 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.До******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР