| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00055/И |
| Дугаар | 197/ШШ2025/05773 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/05773
2025 05 05 197/ШШ2025/05773
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 39-р байр, Мөнх-Тауэр оффис, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, 10-р хороолол, 17-р байр, ******* тоотод оршин суух, Ба******* Пү******* /РД:*******/-д холбогдох,
232,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Базаргүр овогтой Пү******* нь манай "*******" ХХК-тай 2024 оны 05 сарын 18-ны өдөр дугаар № ******* дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Базаргүр овогтой Пү*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 2024 оны 06 сарын 23-ны өдөр 138,000 төгрөг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 07 сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 134 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 232,768.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Базаргүр овогтой Пү******* миний бие "*******" ХХК-ийн нэхэмжилсэн 232,768 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, Б.Пү*******д холбогдуулан 232,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Пү******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 232,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 232,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Пү******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Пү*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 3,817 төгрөг, улсын орлогоос 3,817 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,634 төгрөгөөс үлдэх 3,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Пү******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР