| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/09786/И |
| Дугаар | 197/ШШ2025/05589 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/05589
2025 05 05 197/ШШ2025/05589
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6-р хороолол, /15140/ Д.Сүхбаатарын гудамж, 14-р байр, 2 давхар, ******* байрлах, ******* ХХК /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 23-р гудамж,******* оршин суух, Ба******* Ар******* /РД:*******/-д холбогдох,
282,129.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ар*******гаас зээлийн гэрээний үүрэгт 282,129.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагын нэхэмжлэлтэй зээлдэгч Ча******* Ар******* нь зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж барагдуулсан учир танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ар*******д холбогдуулан, 282,129.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ар******* нь 282,129.33 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ар*******гаас 282,129.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 282,129.33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,114 төгрөгийн тал хувь болох 4,557 төгрөгийг хариуцагч Б.Ар*******гаас, тал хувь болох 4,557 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,114 төгрөгөөс үлдэх 4,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ар*******д холбогдох, 282,129.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ар*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 4,557 төгрөг, улсын орлогоос 4,557 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,114 төгрөгөөс үлдэх 4,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР