| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06042/И |
| Дугаар | 197/ШШ2025/05593 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/05593
2025 05 05 197/ШШ2025/05593
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, *******, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16-р хороолол, ******* оршин суух, Ба******* Бо******* /РД:*******/-т холбогдох,
720,682.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 703,682.33 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 720,682.33 төгрөгийг хариуцагч Ба******* Бо*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бо*******т холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 431,000 төгрөгийг төлж барагдуулсан тул уг холбогдох хэсгээс татгалзаж байна. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бо******* миний бие *******ны нэхэмжилсэн 720,682.33 төгрөгөөс 431,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 289,682.33 төгрөгийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь, Б.Бо*******т холбогдуулан 720,682.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК нь 720,682.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 431,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 289,682.33 төгрөгийг хариуцагч Б.Бо******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь 720,682.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 431,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 289,682.33 төгрөгийг хариуцагч Б.Бо******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бо*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 4,670 төгрөг, улсын орлогоос 4,670 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,846.40 төгрөгөөс үлдэх 18,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бо******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР