| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02064/И |
| Дугаар | 197/ШШ2025/05595 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/05595
2025 05 05 197/ШШ2025/05595
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж-34, Жэй цамхаг, ******* тоотод байрлах******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Премиум палас цогцолбор, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
5,623,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн агуулга:******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "*******" ХХК-тай №2*******2501 дугаар Түрээслэх, түрээслүүлэх өдөр эх гэрээ"-г байгуулж Сүхбаатар дүүргийн 1 хороо, Автозамчдын гудамж 34-д байрлах Жэй тауэр барилгын 6 давхар 603 тоотод байрлах, нийт 95 м.кв талбайг оффисын зориулалтаар 2023 оны 05 дугаа гаар сарын 01- ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сарын 90м.кв*40.000 000-3.800.000 төгрөг байхаар гэрээ байгуулсан юм. Талуудын хооронд байгуулсан Түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний №2 хавсралтад мөн "Жэй тауэр" барилгын зоорийн давхрын 8 тоот автомашины дулаан зогсоолыг 2023.09.08-ны өдрөөс 2024.09.08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд сарын 150.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хариуцагч нь 2024.10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр нийт 10.296.774 төгрөг, 2024.10, 11 дүгээр сарын автомашины дулаан зогсоол төлбөр нийт 300.000 төгрөг, 12 сараас кгсоолын төлбөр нэмэгдэж 400.000 төгрөг болсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны вдрийг хүртэл нийт 926.667 төгрөг болсон ч түрээсийн төлбөрийг төлөөгүй ба талууд түрээс, зогсоолын үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж өнөөдрийн байдлаар 5.623.441 төгрөгийг төлөөгүй байна. "*******" ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 5.623.441 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Юу Эм Ди" ХХК-ийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр доорх нөхцөлөөр харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч "Юу Эм Ди" ХХК нь хариуцагч "*******" ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 5.623.441 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөр 5.623.441 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард багтаан "Юу Эм Ди" ХХК-ийн Хаан банк 5069545100 тоот дансанд төлөхөөр тохиролцов. Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсантай хамааралтайгаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юу Эм Ди ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 5,623,441 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,623,441 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,623,441 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,000 төгрөгөөс 53,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 53,000 төгрөг, улсын төсвийн данснаас 53,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Юу Эм Ди ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР