| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/09359/И |
| Дугаар | 197/ШШ2025/05107 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/05107
2025 04 28 197/ШШ2025/05107
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-5, ******* хаягт байрлах,******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө *******, ******* хаягт оршин суух Ба******* Ба******* /РД: *******/-д холбогдох
8,764,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ба******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ3015134163 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. 2022 оны 11-р сарын 07-нд ******* тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Нэмж 5,900,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Нийт 35,900,00 төгрөг болно.
Б.ба******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тоот дижитал зээлийн гэрээг байгуулж 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатай авсан. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэмж 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 21 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай авсан. Иймд зээлдэгчээс 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 8,764,552 төгрөгийг гаргуулж,*******инд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:******* ХК нь Б.Ба*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,764,552 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь 1,855,604 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6,908,948 төгрөгийг 6 сарын хугацаанд доорх хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрч байгаа болно.
1. 2025.05.25-1,151,491 төгрөг,
2. 2025.06.25-1,151,491 төгрөг,
3. 2025.07.25-1,151,491 төгрөг,
4. 2025.08.25-1,151,491 төгрөг,
5. 2025.09.25-1,151,491 төгрөг,
6. 2025.10.25-1,151,493 төгрөг тус тус төлж барагдуулна. 1,855,604 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч Б.Ба*******д холбогдуулан 8,764,552 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Ба******* нь 2025.05.25-1,151,491 төгрөг, 2025.06.25-1,151,491 төгрөг, 2025.07.25-1,151,491 төгрөг, 2025.08.25-1,151,491 төгрөг, 2025.09.25-1,151,491 төгрөг, 2025.10.25-1,151,493 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна. 1,855,604 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХК нь нэхэимжлэлийн шаардлагын 1,855,604 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ба******* нь 2025.05.25-1,151,491 төгрөг, 2025.06.25-1,151,491 төгрөг, 2025.07.25-1,151,491 төгрөг, 2025.08.25-1,151,491 төгрөг, 2025.09.25-1,151,491 төгрөг, 2025.10.25-1,151,493 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,182.83 төгрөгөөс 77,591.415 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 77,591.415 төгрөг, улсын төсвийн данснаас 77,591.415 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР