| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/09573/И |
| Дугаар | 197/ШШ2025/05586 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/05586
2025 05 05 197/ШШ2025/05586
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж, *******,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Дөл хотхон 97д байр, ******* оршин суух, Ча******* Эр******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, 39А байр, ******* оршин суух, Хүрэл-Эрдэнийн Золзаяа /РДлзаяа нарт холбогдох,
2,336,179.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэндли ББСБ ХК нь 2025 оны 04 дугаар сарын 21-ний өдөр Ч.Эр*******, Х.Золзаяа нартай байгуулсан ******* тоот зээлийн гэрээг "Хай Пэй" ХХК-нд байрлах тоот дансанд зээл олголтыг хийсэн. ******* гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй байгаа тул ******* тоот зээлийн гэрээний /-р зүйлийн 7.1.3 дэх зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч байгаа тул гэрээг 2025 оны 04-р сарын 21-ний өдрөөр цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 929,919 хорин есөн мянга есөн зуун арван есөн төгр /нэг сая гурван зуун гучин таван мянга / далан сурвалжилсан зардал 70,200 / грөгт тавин есөн мөнгө/ төгрөг, хүүний хүүний төлбөрт т 1,335,060.04 мөнгө, Шүүхээр эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нийт 2,336,179.63 төгрөгийг гаргуулан*******" ХК-г хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Эр*******, Х.Золзаяа нарт холбогдох, 2,336,179.63 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шарадлагыг Ч.Эр******* миний бие дангаар хариуцаж төлөх болно. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 467,236 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сэндли ББСБ ХК нь Чадраабал овогтой Эр*******, Хүрэл-Эрдэнэ овогтой Золзаяа нарт холбогдуулан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 2,336,179.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сэндли ББСБ ХК-ийн зүгээс хариуцагч Хүрэл-Эрдэнэ овогтой Золзаяагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь, Ч.Эр*******, Х.Золзаяа нарт холбогдуулан 2,336,179.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ч.Эр******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,336,179.63 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 467,236 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Эр******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,336,179.63 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 467,236 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 467,236 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Эр*******аас улсын тэмдэгтийн хураамжид 26,164.5 төгрөг, улсын орлогоос 26,164.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,329 төгрөгөөс үлдэх 26,164.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь хариуцагч Х.Золзаяагаас татгалзсан болохыг, шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Эр******* нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР