Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ2025/0014

 





 

   2025         0          20                                      125/ШШ2025/0014

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд  аймгийн ******* сумын Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн *******аас *******д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсэг, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******, *******, *******, гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. А/ Нэхэмжлэгчээс анх Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн *******аас *******д газар эзэмших эрх шилжүүлсэн  хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1. Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны тоот хашааны 71. кв метр газрын газар эзэмших эрхийг *******аас *******д шилжүүлсэн.

2.2. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамжаар тус багийн дугаар гудамжны тоот 79 кв метр газрыг ******* өмчилж авсан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх Алтайн буйлаастын байрны хойно байдаг хашаанд амьдардаг байсан. Тухайн үед би хүүхдүүдээ дулаан байлгая гэж бодоод өөрийн хашаа байшингаа ,000,000 төгрөгөөр зараад Ховд аймгийн ******* сумын багийн - тоот 79 мкв газартай хашаа байшинг гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр аман гэрээ хийж тохиролцон худалдаж авсан. Харин нь гэх хүнээс худалдан авсан байдаг. Манайх 2007 оноос хойш Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод хашаанд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 17 жил амьдарч байна. 

хоёр манайд ирэхэд нь би хашааны газрын гэрчилгээ хаана байгааг асуухад банкны барьцаанд байгаа, тэгж байгаад аваад өгье гэж хэлдэг байсан. Тухайн үед хашааны гэрчилгээ нэг их чухал биш, анхаардаггүй байсан. 

2012 онд би тус газрыг өмчлөхөөр өргөдөл өгсөн боловч газрын даамал нь газрын маргаантай гэдэг хариу өгдөг байсан. 

Гэтэл гэгч нь багийн - тоот хашааг хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/494 дугаартай "Газар өмчлүүлэх тухай" Захирамж нь хууль бус захиргааны акт учраас иргэн ******* миний 2007 оноос хойш уг хашаанд 16 жил амьдарсан газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байна.

Мөн ******* нь багийн - тоот хашааг хууль бусаар эзэмших эрхийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн авсан байна. 

Дээрх захирамж нь хууль бус захиргааны акт учраас иргэн ******* миний 2007 оноос хойш уг хашаанд 17 жил амьдарсан газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байна. 

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

.2. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Гантулгын гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаартай "Газар өмчлүүлэх тухай" захирамжаас *******ын Ховд аймгийн ******* сумын багийн - тоот 79 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад судлан үзэхэд ******* нь ******* сумын Засаг даргын 2011 оны А/147 дугаар захирамжаар дээрх газрыг ийн аас эрх шилжүүлэн эзэмшиж улмаар уг газрыг өмчлөн авчээ. 

Иргэн *******д газрыг өмчлүүлэхдээ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, ******* сумын - тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэсэн байна. 

Харин ******* уг газрыг эзэмшиж, өмчилдөг гэх мэдээлэл, баримт мэдээллийн санд болон архивд байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2011 оны Жаргалан сумын Засаг даргын захирамжаар овогтой аас *******д эзэмших эрх шилжүүлсэн байдаг. Манай ******* сумын мэдээллийн санд маргаан бүхий газар нь ******* гэдэг хүний нэр дээр байгаа.

Газар эзэмших эрх шилжүүлэхдээ тухайн эрх шилжүүлэгч нь газар эзэмшихийн албан ёсны гэрээ гэрчилгээтэй байж уг гэрчилгээг нь үндэслэж эрх шилжүүлсэн. 

*******т маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээлэл манай архив болон цахим мэдээллийн санд байхгүй байгаа.  Гэхдээ тухайн үед буюу 200 онд одоогийн шиг албан ёсны цахим программ гэж байгаагүй байсан ба тэр үед ажиллаж байсан газрын даамлын гараар бичсэн газар эзэмшигчийн бүртгэлийн дэвтэр дээр тухайн үед гэрчилгээ олгосон бүх нэгж талбаруудыг бичсэн байдаг. Тус бүртгэлийн дэвтэр дээр 20170029 дугаартай овогтой т багт 1170 м кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн талаар тэмдэглэсэн байдаг. 

Энэ нь ******* нь багийн - тоот хашааны газрыг анх эзэмшүүлсэн талаар тэмдэглэсэн байгаа ба газар эзэмшүүлэх шийдвэр буюу Засаг даргын захирамжийг аймгийн Архив болон манай архиваас хайгаад олдохгүй байгаа юм.

Гэхдээ ******* сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар нийтлэг байдлаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, уг захирамжийг үндэслэн айл өрхүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан, ******* багийн - тоот хашааны газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг тус захирамжийг үндэслэн олгосон байх боломжтой. 

*******аас *******д газар эзэмших эрх шилжүүлсэн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамж нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх шилжсэн, улмаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжаар ******* нь уг хашааны газрыг өмчилсөн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийсэн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

.4. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сум, багийн дугаар гудамжны тоот хашааны газрыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 сарын 07-ний өдрийн А/147 дугаар захирамжаар *******аас *******д гэр орон сууц хашааны газрын зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн болно. Энэ нь Газрын тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1, 8.4-т заасантай нийцсэн. Газрын мэдээллийн сан болон архивт иргэн *******т анх тус газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж олдохгүй байгаа, мөн манай цахим болон цаасан мэдээллийн санд мэдээлэл байхгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

.5. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд болон гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн ******* сумын багийн - тоот 79 мкв газрыг 2011 онд хадам ах болох ******* гэдэг хүнээс шилжүүлж авсан болно.

Энэхүү хашаа байшинг манай хадмууд 1979 оноос хойш барьж байгуулан амьдарч байсан. Үүнийг эргэн тойрны хөрш айлууд нотлох болно. Энэ газраа амьдарч байгаад 2002 онд Мянгад суманд шилжин амьдарч эхэлсэн. Үүнээс хойш эргэж тойрч байдаг, одоо ч манайх амбаар савандаа эд зүйлээ хийж байгаа.

Гэтэл ******* гэх хүн манай хашаанд буугаад “Би гэж хүнээс авсан” гээд одоо болтол хэрүүл хийгээд байгаа юм. Миний бие нь энэ ******* болон гэж хүмүүсийг танихгүй. Би багийн - тоот хашааны өмчлөх эрхийн гэрчилгээгээ хууль ёсны дагуу авсан. Мөн энэ газрын байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хадам ах болох *******ын нэр дээр одоо болтол байгаа болно.

Гэрч гийн мэдүүлгээр 2012 оны 06 сарын 07-ны өдөр Гантулгын хүү Давааням газар хүссэн өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлд газрын маргаантай гэж тэмдэглэгээ хийж өгсөн. Түүнээс хойш ******* надтай тухайн хашааны газрын асуудлаар хэд хэдэн удаа ирж уулзсан гэдэг. Нэхэмжлэгч нь 2012 оны 06 сарын 07-ны өдөр түүнээс урьд уг газрын асуудлаар Газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай уулзаж байсан нь нотлогдоог бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 0 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байтал аймгийн болон сумын Засаг даргын захирамжийг мэдсэн атлаа нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэл гаргах хугацааг алдсан. 

Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа маргаан бүхий хашааны газрыг гэдэг хүнээс амаар тохролцож худалдаж авсан гэж тодорхойлдог. нь аас зээлсэн мөнгөндөө уг хашааг авсан гэж мэдүүлдэг. Тэдний зээлийн гэрээ нь уг маргааныг хянан шийдвэрлэх буюу Засаг дарга нарын захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар *******аас *******д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг би дэмжиж байгаа. 

Гуравдагч этгээд нь манайд өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа учраас маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч би гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл бид гэрчилгээ гэдэг ойлголтыг авч үзэх ёстой. 

Өөрөөр хэлбэл гэрчилгээ гэдэг ойлголт нь тухайн эрхийг олж авсны дараагаар гэрчилж байгаа баримтыг хэлж байгаа юм. Мөн тухайн үед ажиллаж байсан Багийн Засаг дарга мэдүүлэгт “Уг тодорхойлолт дээр би гарын үсэг зураагүй, надаас ******* тодорхойлолтыг авч байсан, *******ын хувьд ямар нэгэн тодорхойлолт авч байгаагүй, тухайн газар амьдардаггүй юм” гэдэг байдлаар мэдүүлсэн байдаг. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан байдаг. Гэтэл ******* нь уг газрыг 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл ашиглаагүй байгаа юм. 

Дээрх хуулийн заалтаар уг газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй. Гэтэл өнөөдөр гуравдагч этгээд өмчилж авчхаад зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоод яваад байгаа юм. 

Гуравдагч этгээдийн хувьд багийн Засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэж түүнд газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж ярьж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй. Учир нь газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхдээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэдэг ба *******д газар эзэмших эрх шилжүүлэхдээ үндэслэсэн багийн Засаг даргын тодорхойлолт хуурамч юм.

Гуравдагч этгээдэд тухайн газрыг өмчлүүлэхдээ өөрөөр хэлбэл уг газарт 2007 оноос эхлээд нэхэмжлэгч амьдарчихсан байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдгийг мэдсээр байж түүнд захиргааны байгууллагаас ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүйгээр, сонсох ажиллагаа явуулахгүйгээр тухайн газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчсөн. 

Дээрх нөхцөл байдлаас харахад гуравдагч этгээдэд газар өмчлүүлэхдээ багийн Засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбар нь тухайн маргаантай уялдаа холбоотой гэж харж байна. Ер нь гэр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших үндэслэл юу байдаг юм вэ гэхээр тухайн газарт, тухайн байрлах хаягтаа заавал оршин сууж амьдрах зорилготой байх ёстой. Мөн тухайн хүсэлтийг шийдвэрлэхэд багийн засаг даргын тодорхойлолт мөн байршлыг харуулсан зураг зэргийг үндэслэх ёстой.

Гэтэл газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагын алдаа дутагдал буюу гуравдагч этгээдийн газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдагдсан баримтуудыг нягталж үзээгүй байдаг. Тухайн гуравдагч этгээдэд газрыг өмчлүүлэхдээ тухайн хашаанд 10 гаруй жил амьдарсан нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй нь буруу юм.  

Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс  Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамж, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаартай захирамжуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх болон нэхэмжлэлийг хангах дараах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 

******* сумын Засаг даргын 2011 оны А/147 дугаар захирамжаар ******* нь газар эзэмших эрхээ ******* буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон улмаар ******* нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.1, 21.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий хашааны газрыг өмчилж аван өмчлөгчөөр тогтоогдсон. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т нэхэмжлэгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч уг үүргийг биелүүлэхгүй байна гэж үзэж байна.

 “Эзэмших, өмчлөх эрх” гэдэг асуудал яригдаж байна. Тухайн хашаанд 2007 оноос хойш нэхэмжлэгч амьдарсан гэдгээрээ тухайн газрын өмчлөгч, эзэмшигч гэж шууд тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч багийн засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдээд газар эзэмшиж, авсан мэтээр тайлбарлаж байна. Зөвхөн багийн Засаг даргын тодорхойлолтоор газар эзэмших, өмчлөх эрх үүсдэггүй. Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газрыг “эзэмших, өмчлөх хүсэлт”-ээ гаргасны дараа кадастрын зургийг үйлдэх зэрэг холбогдох ажиллагааг хийсний үндсэн дээр Монгол улсын иргэнд газар эзэмших, өмчлөх асуудал яригддаг. Зөвхөн багийн Засаг даргын тодорхойлолт болон тухайн хашаанд амьдарсан гэдэг үндэслэлээр тухайн газрыг эзэмших эрхтэй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн хүү Гантулгын Давааням маргаан бүхий газрыг өмчилж авах хүсэлтийг тухайн үеийн газрын албанд гаргасан байдаг. Гэрч гийн мэдүүлгээс харахад мянганы сорилтын сангаас буюу төсөл хөтөлбөрөөр тухайн Ховд аймгийн ******* сумд байгаа айлуудын өмчлөх эзэмших үйл явцыг тухайн газрын бичиг баримтыг шалган үзсэний үндсэн дээр эзэмшүүлж өмчлүүлж байсан. Уг хашааны мэдээллийн сангаас шалгахад ******* эзэмшиж байсан тул өргөдөл дээр газрын маргаантай гэж тэмдэглэгээ хийж өгсөн гэж тайлбар гаргасан байдаг юм. Үүнээс харахад нэхэмжлэгч уг газрыг маргаантай байсан гэдгийг 2012 онд мэдсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д буюу нэхэмжлэлийг гаргах хугацаа гэдэг зүйл тодорхойлж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 0 хоногийн дотор захиргааны байгууллага буюу шүүхэд хандана гэх хуульд заасан хугацааны шаардлагыг хэтрүүлсэн гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 202 онд мэдсэн гэдэг нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх гэдэг үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. 

Хариуцагчаас ******* сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар газар эзэмшүүлдэг байсан, бүртгэлийн дэвтэрт нийт 07 газар эзэмшигчийн бүртгэл байгаа, уг бүртгэл дотор ******* маргаан бүхий газрыг эзэмшдэг нь нотлогдож байгаа гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй.

Тухайн үед , нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, дараа нь нэхэмжлэгч болон ******* нарын хооронд мөнгө, төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Тухайн үед тухайн хашааны газрыг нэхэмжлэгч худалдаж авсан юм бол худалдах, худалдан авах гэрээгээ Иргэний хуулийн дээрх заалтыг дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм бэ.  

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2007 онд хуучин хашаагаа зарж, одоогийн багийн - тоот хашааг гэх хүнээс худалдан авсан, нь Төмөрбаатар гэх хүнээс худалдан авсан байсан, 2007 оноос хойш тасралтгүй жил тус хашаанд амьдарч байна  ...” гэх агуулгаар,

. Хариуцагчаас “...******* нь багийн - тоот хашааны газар эзэмших болон өмчилдөг талаар манай мэдээллийн сан болон архивт баримт, мэдээлэл байдаггүй, харин тус хашааны газрыг ******* гэх хүн 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа талаар бүртгэлд бүртгэгдсэн байдаг ба ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар *******аас *******д эзэмших эрх шилжиж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамжаар тус хашааны газрыг ******* өмчилж авсан, энэ нь холбогдох хуульд нийсэн  ...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

4. Хэрэгт авагдсан маргаан бүхий Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны тоот хашааны газрын хувийн хэргээс үзвэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар *******аас *******д тус хашааны газар эзэмших эрх шилжиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

5. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болон гэрч ын “...тухайн хашаа миний эзэмшлийн хашаа байгаа юм. аас авч байсан. нь дүүгийнхээ газрыг миний газар гэж худлаа хэлж зарсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлгээс харахад тус хашааны газрыг аас , оос ******* тус тус худалдан авсан, ингэхдээ газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй нь тус тус тогтоогдож байгаа ба энэхүү үйл баримтуудтай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. 

7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд зааснаар үүсэх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажихаар байна.

8. Гэтэл энэ тохиолдолд буюу маргаан бүхий хашааны газрыг худалдан авахаар мөнгө өгч, авснаар газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй.

9.Тодруулбал нэхэмжлэгч нь энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т дурдсанаар маргаан бүхий хашааг аас , оос ******* тус тус худалдан авсан гэж маргаж байгаа боловч болон нар нь тухайн газрыг Газрын тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаагүй, газар эзэмших эрх үүсч байгаагүй байна.

10. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...”, 8.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлэхээр, мөн хуулийн 8.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасан.

11. Энэ тохиолдолд ******* нь багийн - тоот хашааны газрыг худалдан авсан гэх боловч Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх авах ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрх үүсээгүй байна.

12. Ховд аймгийн ******* сумын багийн дугаар гудамжны тоот хашааны газрыг гуравдагч этгээд ******* анх хэзээ эзэмшсэн талаарх холбогдох баримт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн сан болон архив байхгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхээс Төрийн архивт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 202 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

1. Гэхдээ тус хашааны газар эзэмших эрх Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар *******аас *******д шилжиж, *******тай 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 04462 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, улмаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжаар өмчилсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ. 

14. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106., 106..4, 106..14 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гантулгын Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн *******аас *******д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсэг, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР