Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00106

 

 

 

 

2025 01 23

317/ШШ2025/00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч *****даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** аймаг, ***** сум, *****оршин суух, М**** овогт Ц***** А***** /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч:  Ц.А***** ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ц.А*****  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ц.А*****  миний бие 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ***** аймгийн ***** сумын  ***** нэгдлийн даргын 73 дугаар тушаалаар 3 дугаар бригадын хоньчин ******ийн суурьт туслах хоньчноор ажилласан. Ингээд 1986 онд цэргийн зарлан ирж, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн албыг барилгын цэргийн 030 дугаар ангид хааж, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж нутагтаа ирээд ***** аймгийн ***** сумын  ***** нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалаар Цавчир хэсэгт малчнаар томилогдон ажиллаж байгаад 1990 оныг дуустал ажилласан. Миний бие одоо 56 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалуудыг архиваас шүүлгэхэд олдохгүй байна. Иймд  Ц.А*****  намайг 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын  ***** нэгдэлд туслах хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.А*****  нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч  Ц.А*****  нь 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын  ***** нэгдэлд туслах хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын ***** архивын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08/381 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-  Ц.А***** ын иргэний үнэмлэхний хуулбар,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

- ***** аймгийн ***** сумын  ***** нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

- ***** аймгийн ***** сумын  ***** нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-  Ц.А***** ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ***** аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай архивын лавлагаа,

-  Ц.А***** ын №0615941 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

- Гэрч Т.Б*****н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Л.Т*****н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний ***** аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай шийдвэрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ***** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай  Ц.А***** ын цалингийн түүвэр,

- ***** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 27/146 дугаартай албан бичгээр ирүүлсэн  Ц.А*****  /РД:*****/-ын ХААТР-1 маягтын хуулбар,

- ***** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М**** овогт Ц***** А***** /РД:*****/-ыг 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын  ***** нэгдэлд туслах хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ **************