Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00109

 

 

 

 

2025 01 27

317/ШШ2025/00109

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*****аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ** дүгээр хороо, ****** *****байранд оршин байгаа, ****** /РД:***** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****аймаг, ***** сум, ** дугаар баг, ***** тоотод оршин суугаа, Д***** овогт Х***** Д***** /РД:*****/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 9,705,184.87 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Д*****нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ****** ЗГ-R000598574 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,095,196.57 төгрөг, зээлийн хүү 604,464.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,524.06 төгрөг нийт 9,705,184.87 төгрөгийг Х.Д*****с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Д*****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х.Д*****нь *****ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 9,705,184.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****нь Х.Д*****дхолбогдуулан гэрээний үүрэгт нийт 9,705,184.87 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х.Д*****нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 9,705,184.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *****ХК-ийн гэрээний үүрэгт нийт 9,705,184.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Д*****нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,617,530.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,232.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 85,116.48 төгрөгийг, хариуцагч Х.Д*****с 85,116.48 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *****ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ  *********