| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01312/И |
| Дугаар | 317/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/00110
| 2025 01 27 | 317/ШШ2025/00110 | |
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ***** би,
Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, **** хороо, **** гудамж ***** төв байранд оршин байгаа, Х***** ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суугаа, Х**** овогт Б***** Ц***** /РД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 14,073,339 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Ц*****нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус банктай 1300091973 дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,365,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл төгрөг, зээлийн хүү 496.56 төгрөгийг төлсөн. Б.О*****нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ зөрчиж, 54 хоногийг хугацаа хэтэрсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 13,365,000 төгрөг, хγγ 704,736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,603 төгрөг, нийт 14,073,339 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц*****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Ц*****нь Х***** ХК-иас нийт 13,365,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 14,073,339 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х***** ХК нь Б.Ц*****дхолбогдуулан гэрээний үүрэгт нийт 14,073,339 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ц*****нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 14,073,339 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х***** ХК-ийн гэрээний үүрэгт нийт 14,073,339 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц***** нь 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,345,556 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 114,200 төгрөгийг, хариуцагч Б.Ц*****с 114,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ******