Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00119

 

 

 

2025 01 29

317/ШШ2025/00119

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: ***** байранд оршин байгаа, Т***** ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** оршин суугаа, С***** овогт С***** Ц***** /РД:/,

Хариуцагч: ***** оршин суугаа, Ц***** овогт Б*** Г**** /РД: / нарт холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 2,940,825 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:

2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр С.Ц*****, Б.Г*****нар нь " С.Ц*****, Б.Г***** "Т*****” ББСБ-тай ***** дугаар "Зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 1,499,900 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 2,343 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 940,828 төгрөг, хүү 1,657,081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331,416 төгрөг, нотариаын зардалд 11,500 төгрөг, нийт 2,940,825 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хамтран хариуцагч Б.Г*****өөс татгалзаж байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ц***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

С.Ц*****, Б.Г*****нар нь Т*****ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1,499,900 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,940,825 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хамтран хариуцагч Б.Г***** нь Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ходоодны хорт хавдар оноштой хэвтэн эмчлүүлж байгаа. Миний бие уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах учраас хамтран хариуцагчаас татгалзаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2,940,825 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*****ХХК нь С.Ц*****, Б.Г*****нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,940,825 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.Ц***** нь ... Миний бие уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах учраас хамтран хариуцагчаас татгалзаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2,940,825 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбат нь ... хариуцагч С.Ц***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хамтран хариуцагч Б.Г*****өөс татгалзаж байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т*****ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 2,940,825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ц***** нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 780,273 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,005 төгрөгийг, хариуцагч С.Ц*****аас 31,005 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т*****ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ **********