Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00126

 

 

 

 

2025 02 03

317/ШШ2025/00126

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ****** байранд оршин байгаа, Х***** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, ***** баг, ***** хөшигт ***** гудамж, **** тоотод оршин суугаа, Х**** овогт Б*****н О***** /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 16,186,595 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*****ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О*****нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус банктай ***** дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,944,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 528191.14 төгрөг, зээлийн хүү 472291.86 төгрөгийг төлсөн. Б.О*****нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ зөрчиж, 85 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 15,415,808 төгрөг, хγγ 763,168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,619 төгрөr, нийт 16,186,595 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О*****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.О*****нь Х*****ХК-иас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15,944,000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 16,186,595 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,686,595 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*****ХК нь Б.О*****д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 16,186,595 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.О*****нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 16,186,595 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,686,595 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*****ХК-ийн гэрээний үүрэгт нийт 16,186,595 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О*****нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,686,595 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 119,441.5 төгрөгийг, хариуцагч Б.О*****с 119,441.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*****ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН