| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01017/И |
| Дугаар | 317/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00133
2025 02 06 317/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар багт оршин суух, ***** овогт Ц***** А***** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй, хүү А.О*****н эцэг нь Г.Г***** мөн болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.А*****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г*****н Г*****тэй 2017 оноос хойш хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд бидний дундаас 2019 оны 10 дугаар сарын 14-нд хүү О***** төрсөн. Г.Г*****тэй гэрлэлтээ бүртгүүлээгүй байсны улмаас хүү О*****ыг эх Ц.А*****ээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн. Учир нь Г.Г*****ийн түрүүчийн эхнэр нь сураггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй болсны улмаас гэрлэлтээ салгаагүй байсан. Бид найман жил хамт амьдарсан бөгөөд гэрлэлтээ батлуулж амжаагүй байтал нөхөр Г.Г*****маань 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зуурдаар нас барсан. Хүү О*****ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох болоход гэрлэлтийн гэрчилгээгүйн улмаас болохгүй байна. Иймд О*****ын эцэг нь Г.Г*****болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А***** нь хүү А.О*****н эцэг нь Г.Г*****мөн болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ***** овогт А*****н О***** /******/-ын № дугаартай төрсний гэрчилгээнд эх Ц.А*****ээр овоглосон бичилт хийгдсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй тул эх Ц.А*****ээр овоглосон гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч Ц.А***** нь хүү А.О*****н төрсөн эцэг нь Г.Г*****мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Г*****нь хүү А.О*****н биологийн эцэг байх боломжтой, Г.Г*****А.О*****н эцэг байх боломжийг тооцож үзэхэд 99.99 хувь болохыг тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхдийн эцэг, эх нь... гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хүүхдийн эх...-ийн өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж хуульчилсан.
А***** овогт Г*****н Г***** /******/ нь 46 настайдаа 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн №0003 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7/,
Хэрэгт авагдсан Төв аймгийн Лүн сумын Төвийн 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар албан тоотоор Ц.А*****, Г.Г*****нар нь 2017 оноос хойш хамтран амьдардаг байсан болохыг тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ц.А*****, Г.Г*****нар нь 2017 оноос 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч, хүү А.О***** нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Г.Г*****нь хүү А.О*****н эцэг мөн болох нь тогтоогдож байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр тэтгэмж олгохоор хуульчилсан бөгөөд тухайн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.А***** нь хүү А.О*****н эцгийг тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Хүүхдийн эцэг тогтоох шаардлага нь иргэний эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдалд хамаарах учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан А.О*****н эцгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ***** овогт А*****н О***** /******/-ын биологийн эцэг нь А***** овогт Г*****н Г****** /******/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН