| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2025/00020/И |
| Дугаар | 310/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 310/ШШ2025/00188
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 14057784.45 /арван дөрвөн сая тавин долоон мянга долоон зуун наян дөрвөн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228238.92 /хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин найман төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгөөс 114119.46 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 114119.46 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.*******эс 114119.46 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ