Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 310/ШШ2025/00195

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар 2019 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн хүү ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эцэг ******* овогт ******* ******* /РД:*******/-ын асрамжид үлдээж, нэхэмжлэгч ******* овогт /РД:/-ын, хүү М.*******ыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Г.*******аас 9329760 /есөн сая гурван зуун хорин есөн мянга долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.д олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар талууд эцэг, эх байх үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхийг дурдсугай.

4. Дундговь аймгийн сумын 8-р байг, 10-р гудамжны 46 тоот хаягт байршилтай 1200 м2, улсын бүртгэлийн дугаартай газрыг өмчлөх эрхийг хариуцагч Г.*******ад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг нэхэмжлэгч С.д даалгасугай.

5. Шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б. даалгасугай.

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.оос 164226 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.*******аас 164226 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ