| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00485/И |
| Дугаар | 310/ШШ2025/00228 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 310/ШШ2025/00228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******, ******* 7, 9б тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: *******/
Хариуцагч: Дундговь аймаг, ******* сум, 6-р баг, ******* 23-р гудамжны 15 тоотод оршин суух, овогт /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: 31580173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.д холбогдуулан 31580173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ...Б. нь 2023 оны 05 сарын 27-ны өдөр ХХК-иас аймгийн сумын баг, байрлалтай ХХК болон ХХК-уудын НАБТ-д нүүрс буулгах тээврийн төлбөрийг 1 тонныг 60 юаниар бодож, төлбөрийг 3 хоног тутамд ******* ******* ХХК-ийн дахь 5429693322 тоот дансанд шилжүүлэхээр ******* ******* ХХК-тай аман гэрээ хийсэн. Манай компани 13 ширхэг давхар чиргүүлтэй хүнд даацын машинаар 2023 оны 05 сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 47 удаагийн рейсээр 6314.3 тонн нүүрсийг ХХК-аас аймгийн сумын баг, байрлалтай ХХК болон ХХК-ийн НАБТ-д буулгаж ажилласан. Энэ нь нийт 178984052 төгрөг болсон бөгөөд Б. нь манай компанийн дахь 5429693322 тоот дансанд удаа дараа нэхэмжлүүлж 147414379 төгрөг хийсэн ба 2023 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөх талаар идэвх санаачилга гаргахгүй байгаа. Манай компанийн 47 удаагийн рейсээр 6314.3 тонн нүүрс тээвэрлэлт нь ачсан болон буулгасан замын хуудсуудаараа баталгаажиж байгаа ба эх хувийг нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймд 2023 оны 05 сарын 27-ны өдрийн аман гэрээний үүрэгт 31569673 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан 2024 оны 11 сарын 22-ны өдрийн нотариатын үйлчилгээний зардал 10500 төгрөг, нийт 31580173 төгрөгийг 2024 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь иргэн Б.тай гэрээ хийсэн. Би Б.тай өөрөө уулзсан. Өөрөө хүрч ирээд манай компани уртын тээвэрт явж байна, 60 юаниар танайх явах уу гэж асуусан. Тухайн үед би захиралтайгаа өөрөө уулзаж ийм хүн тээвэрт явах уу гэж байна яах вэ? гэхэд манай захирал бодож байснаа 60 юань ч багадаа, дэмий юм биш үү гэсэн. Тухайн үед манай тээвэр зогсонги байдалтай байсан ажилчдаа цалинтай байлгах гээд авсан. Б. нь 2023 оны 06 сарын 17-ны өдөр манай ******* ******* ХХК руу 1 тонн нүүрсийг 60 юаниар бодож 22605700 төгрөг хийсэн. Мөн дараагийн 6 машины тооцоо гээд 22959280 төгрөг хийсэн байгаа. Энэ нь тухайн үеийн машины тонн жинтэй таарсан. Энэ бол 1 тонн нүүрсийг 60 юаниар бодож байсан гэсэн баталгаа. Түүнээс цааш мөнгө нь дутуу ороод сүүлдээ мөнгөө өгөхгүй болоод залгахаар утсаа авахгүй, ви чатдаа хариу өгөхгүй болсон. 60 юаниар бодоод өгсөн мөнгөний зөрүү 31580173 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай ны хуулган дээр тооцоо байгаа. Нүүрс буусан газарт очоод танай ажилтан мөнгөө өгөхгүй байна гэхэд Б. манай ажилтан биш танихгүй гэсэн гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.тай амаар ярьсан болохоос ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Б. нь зүгээр зуучлагч хийдэг байсан. гэдэг хүнээс мөнгө нь орж ирээд ******* ******* ХХК руу шилжүүлдэг байсан. Энэ нь хуулган дээр баримттай байгаа. Зууч хийдэг хүн байсан болохоор үүнийг хариуцах хариуцагч гэхэд хэцүү. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрх нь өөрт нь байгаа учир манайх үүнийг хариуцахгүй. Манайх мөнгө аваагүй, орж ирсэн мөнгийг нь тэр чигт нь шилжүүлдэг байсан. Дундаас нь хэдэн төгрөг аваад зуучлаад шилжүүлдэг биш орж ирсэн мөнгийг тэр чигт нь шилжүүлдэг байсан. Цаад талын хятад компанитай ярьсан чинь үлдэгдэл 55 юаниар бодоод 19866164 төгрөг төлье гэсэн. компанийн бодож өгсөн хуулга хэрэгт авагдсан байгаа. тал дутуу бодсон байна гэж хэлээд энэ мөнгийг л өгнө гэсэн. Манайх бол мөнгө төгрөг хариуцах хариуцагч биш. Зуучилж л өгсөн. Падан дээр хүртэл компанийнх нь нэр байгаа. Буулгаад, тоолоод хэдэн төгрөгөөр бодсон гэдэг нь байгаа. Манайх энэ мөнгийг хариуцах үндэслэлгүй. Эхлээд 60 юаниар бодсон юм байна лээ. Тэгээд хятад талаас юанийн ханш өөрчлөгдлөө та нар луу 55 юаниар шилжүүлнэ шүү гээд 22 саяас үлдэгдэл мөнгийг 55 юаниар шилжүүлсэн байгаа. 147 сая төгрөг шилжүүлснийг бүгдийг нь шилжүүлсэн. 22 сая төгрөгийг л 60 юаниар бодсон байна лээ. Анх 100 гаруй сая төгрөг дээр маргахгүй байж үлдэгдэл 19 саяыг 60 юаниар бодож авна гэж маргаад байгаа. Тийм учраас манайх бол хариуцагч тал биш ямар ч гэрээ байхгүй. Амаараа тохиролцсон гэж байгаа учраас нотлох баримт хэрэгт авагдаагүй гэв.
4. Хэрэгт нэхэмжлэгч талаас аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2024.06.17-ны өдрийн 144/ШЗ2024/00509 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 5-7-р хуудас/, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/, ******* ******* ХХК-ийн 5429693322 тоот ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 10-17-р хуудас/, ******* ******* ХХК-ийн 2023.06.30-ны өдрийн 47 машины буулгасан тооцоо /хэргийн 18-р хуудас/, 2024.11.27-ны өдийн 025/2024 дугаартай ******* ******* ХХК-аас Г.д шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл /хэргийг 19-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 20-р хуудас/, 3 хуудас цахим зурвасын гэрэл зураг /хэргийн 21-23-р хуудас/, Сэлэнгийн ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 24-р хуудас/, пүүний баримт /хэргийн 25-40-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх, хариуцагч Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоож ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
Хариуцагч талаас 2025.03.10-ны өдрийн 13 цаг 58 минутад Б.аас Д.т шүүхэд төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хэргийн 62-р хуудас/, тээврийн тооцооны акт /хэргийн 63-64-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б. нь 2023 оны 05 сарын 27-ны өдөр ХХК-иас аймгийн сумын баг, байрлалтай ХХК болон ХХК-уудын НАБТ-д нүүрс буулгах тээврийн төлбөрийг 1 тонныг 60 юаниар бодож, төлбөрийг 3 хоног тутамд ******* ******* ХХК-ийн дахь 5429693322 тоот дансанд шилжүүлэхээр ******* ******* ХХК-тай аман гэрээ хийсэн. Энэ нь нийт 178984052 төгрөг болсон бөгөөд Б. нь манай компанийн дахь 5429693322 тоот дансанд удаа дараа нэхэмжлүүлж 147414379 төгрөг хийсэн ба 2023 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөх талаар идэвх санаачилга гаргахгүй байгаа. Иймд 2023 оны 05 сарын 27-ны өдрийн аман гэрээний үүрэгт 31569673 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан 2024 оны 11 сарын 22-ны өдрийн нотариатын үйлчилгээний зардал 10500 төгрөг, нийт 31580173 төгрөгийг 2024 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ******* ХХК Б. нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. талын компаниас ачаа тээврийн хөлс 1 тонн тутамд 55 юаниар бодогдож орж ирснийг бүгдийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн байгаа. Одоо үлдэгдэл 19866164 төгрөгийг талын компани өгнө гэсэн. Иймд Б. нь энэ хэргийн хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзлаа үндэслэжээ.
4. Талууд 1 тонн нүүрсийг 60 юаниар тохиролцож, эхний тооцоо 60 юаниар хийгдсэн үйл баримтад маргахгүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б. 2023 оны 06 сарын 17-ны өдөр манай ******* ******* ХХК руу 1 тонн нүүрсийг 60 юаниар бодож 22605700 төгрөг хийсэн. Мөн дараагийн 6 машины тооцоо гээд 22959280 төгрөг хийсэн байгаа. Энэ нь тухайн үеийн машины тонн жинтэй таарсан. Энэ бол 1 тонн нүүрсийг 60 юаниар бодож байсан гэсэн баталгаа. Иймд үлдэгдэл төлбөрийг 60 юаниар бодож 31580173 төгрөгийг гаргуулна гэж;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эхлээд 60 юаниар бодсон юм байна лээ. Тэгээд хятад талаас юанийн ханш өөрчлөгдлөө та нар луу 55 юаниар шилжүүлнэ шүү гээд 22000000 төгрөгөөс үлдэгдэл мөнгийг 55 юаниар шилжүүлсэн байгаа. 147000000 төгрөг шилжүүлснийг бүгдийг нь шилжүүлсэн. 22000000 төгрөгийг л 60 юаниар бодсон байна лээ. Манайх бол хариуцагч тал биш ямар ч гэрээ байхгүй. Амаараа тохиролцсон гэж байгаа учраас нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
6. Хариуцагч тал нь энэ маргаж буй ачаа тээвэртэй холбоотой тооцоог 55 юаниар тооцож хийсэн гэх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Учир нь хариуцагчаас ирүүлсэн тээврийн тооцооны акт /хэргийн 63-64-р хуудас/ гэх бичгийн баримт нь хятад талын компани ******* ******* ХХК-тай хийсэн тооцоо, эсхүл Б.тай хийсэн тооцоо эсэх нь тодорхойгүй бөгөөд энэхүү баримт нь 55 юаниар тооцоо хийсэн эсэхийг хангалттай нотлохгүй байна.
7. Б. нь хариуцагч биш гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Б.тай ******* ******* ХХК нь ажил хэргийн харилцаа үүсгэсэн, Б. нь хятад талаас орж ирсэн төлбөр тооцоог шилжүүлж байсан. ын компанитай нэхэмжлэгч нь огт харилцаа үүсгээгүй байх тул ажил хэргийн харилцаа үүсгэсэн, хамтран ажиллаж байсан Б.аас нэхэмжлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
8. Хариуцагч нь хятад талаас 55 юаниар тооцоо хийнэ гээд хийгээгүй гэж маргаж байх боловч үүнийгээ нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
9. Талуудын хооронд тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэж заасны дагуу хариуцагчаас тооцооны үлдэгдлийг шаардах эрхтэй тул хариуцагчаас 31580173 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
10. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 315798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т зааснаар овогт /РД: /-аас 31580173 /гучин нэгэн сая таван зуун наян мянга нэг зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК /РД: *******/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315798 /гурван зуун арван таван мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 315798 /гурван зуун арван таван мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэргийн 21-23 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ