| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00309/И |
| Дугаар | 317/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00293
2025 03 13 317/ШШ2025/00293
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ********************* тоотод байрлах Н ХХК /рд:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* байранд оршин суух, ************** овогт ************* У /рд:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,584,080.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Н * ХХК нь Ц.Утай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр **** зээлийн аппликейшнаар дамжуулан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулан дээрх хүснэгтээр харуулсан зээлүүдийг олгосон билээ. /Хүснэгтэд: №1: Зээл авсан огноо 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, авсан зээлийн хэмжээ 600,000 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээ /сарын/ 6,9 хувь, хугацаа /сар/ 9, үндсэн зээлийн үлдэгдэл 447,536.04 төгрөг, зээлийн хүү 323,294.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,780.06 төгрөг, бусад 12,000 төгрөг, нийт 809,611.01 төгрөг, №2: Зээл авсан огноо 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, авсан зээлийн хэмжээ 600,000 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээ /сарын/ 3,9 хувь, хугацаа /сар/ 9, үндсэн зээлийн үлдэгдэл 538,699.27 төгрөг, зээлийн хүү 219.954.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,815.62 төгрөг, бусад 6,000 төгрөг, нийт 774,469.87 төгрөг гэжээ/. Ц.У нь зээл авснаас удаа дараа хугацаа хэтрүүлсэн бөгөөд манай компаниас холбогдоход цалин буухаар төлнө, маргааш төлнө гэх мэтээр хойшлуулж шалтаг тоочиж явсаар өдийг хүрээд байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээл ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-т Зээл ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосоноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, **** зээлийн аппликейшнээр дамжуулан авсан зээлд нийт 1,584,080.88 төгрөгийг хариуцагч Ц.Уас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ц.У нь Н * ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэл болох 1,584,080.88 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Атай ярилцаж үнийн дүнг 2 сард хуваан 3 дугаар сард 792,040.44 төгрөг, 4 дүгээр сард 792,040.44 төгрөгийг төлөхөөр хэлэлцэж тохиролцсон болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н * ХХК нь хариуцагч Ц.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,584,080.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Ц.У нь нэхэмжлэлийн шаардлага 1,584,080.88 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Атай тохиролцон уг мөнгийг 2025 оны 03 дугаар сард 792,040.44 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 792,040.44 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.У бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,296 төгрөгийн тал хувь болох 20,148 төгрөгийг улсын орлого болгож, 20,148 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 20,148 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н * ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Уд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,584,080.88 төгрөгийг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сард 792,040.44 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 792,040.44 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н * ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,296 төгрөгийн тал хувь болох 20,148 төгрөгийг улсын орлого болгож, 20,148 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Уас 20,148 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.У сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ