| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00349/И |
| Дугаар | 317/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00296
2025 03 13 317/ШШ2025/00296
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ********************** тоот хаягт оршин байх Х **** ХХК /********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* тоот хаягт оршин суух Згийн З /***********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,481,609.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч З.З нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ӨР-БЗГ/2022-********** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,549,900 төгрөгийг зээлийн нэг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч З.З нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 772 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч З.Зээс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 5,481,609.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд *************** цахим хаягнаас ирүүлсэн хүсэлтдээ: Х **** ХХК-ийн нэхэмжлэлтэй З овогтой Зт холбогдох хэрэгт хариуцагч зээлийн өр төлбөр 5,472,262.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х **** ХХК нь хариуцагч З.Зт холбогдуулан гэрээний үүрэгт 5,481,609.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд **************** цахим хаягнаас ирүүлсэн хүсэлтдээ: Х **** ХХК-ийн нэхэмжлэлтэй З овогтой Зт холбогдох хэрэгт хариуцагч зээлийн өр төлбөр 5,481,609.18 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтэй байна гэсэн нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх тул нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж барагдуулсан, цаашид талууд 5,481,609.18 төгрөгийн төлбөрийн асуудалгүй болсон байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,656 төгрөгийн тал хувь болох 51,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,328 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Зт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,481,609.18 төгрөгийг хариуцагч төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,656 төгрөгийн тал хувь болох 51,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 51,328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х **** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ