| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2025/0013/З/Т |
| Дугаар | 115/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 115/ШШ2025/00014
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга Б 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “И ХХК-аас Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан 2021 онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гаргасан “2021 онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн гаргасан “2021 Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга Бгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг тайлбарлан өгч энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн гаргасан “2021 Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга Бгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА