Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2025/00564

 

 

 

 

 

 

2025 04 24 317/ШШ2025/00564

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: *************** хаягт оршин байрлах, Х ХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, Б овогт Жийн Э /рд:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16,888,355.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж овогтой Э нь Хтай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1300091916 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,900,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно., 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Ж.Эын Х дахь 5005676608 дугаартай харилцах дансанд зээлийг шилжүүлж, 1300091916 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч Ж.Э нь банктай байгуулсан 1******** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 167 хоног хугацаа хэтрүүлээд байна. Гэрээний хугацаанд зээлдэгч нь *********** дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 530,000 төгрөг, зээлийн хүүд 436,428.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,568.22 төгрөг, нийт 967,996.558 төгрөгийг төлсөн. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж амлалт авч байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байна.

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Ж.Эын төлбөл зохих нийт зээлийн төлбөрийг харуулбал үндсэн төлбөр 15,370,000 төгрөг, хүү 1,489,605.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,750.68 төгрөг, нийт 16,888,355.84 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Ж.Эаас 1300091916 тоот зээлийн гэрээний төлбөр нийт 16,888,355.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК-ийн нэхэмжилж байгаа 16,888,355.84 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,888,355.84 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ж.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,888,355.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явцуулахад, хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчийн шаардсан 16,888,355.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,888,355.84 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,392 төгрөгийн тал хувь 121,196 төгрөгийг улсын орлого болгож, 121,196 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 121,196 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 16,888,355.84 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,888,355.84 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,392 төгрөгийн тал хувь болох 121,196 төгрөгийг улсын орлого болгож, 121,196 төгрөгийг улсын орлогоос, 121,196 төгрөгийг хариуцагч Ж.Эаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Э сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ