| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00353/И |
| Дугаар | 317/ШШ2025/00448 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00448
2025 04 02 317/ШШ2025/00448
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *****************тоот хаягт оршин байрлах, ************ ХК /рд:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** хаягт оршин суух *********** овогт Бын Э /рд:****************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,863,295.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ********* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Э нь нэхэмжлэгч Х ********* ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/**** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,680,00 төгрөгийг жилийн 18,6 хувь, сарын 1,55 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,752,935.54 төгрөг, зээлийн хүүд 1,655,131.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,421.90 төгрөг нийт 5,419,489.09 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 179 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 8,927,064.46 төгрөг, зээлийн хүү 900,433.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,296.90 төгрөг, нийт 9,856,795.19 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд *********ны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэж байна гэжээ.
2.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Б.Э би Х *********ны гаргасан 9,863,295.19 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 04 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-нд 863,295.19 төгрөг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ********* ХК нь хариуцагч Б.Эод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,863,295.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчийн шаардсан 9,863,295.19 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-нд 863,295.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,762.72 төгрөгийн тал хувь 86,381.36 төгрөгийг улсын орлого болгож, 86,381.36 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 86,381.36 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х ********* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Эод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 9,863,295.19 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-нд 863,295.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ********* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,762.72 төгрөгийн тал хувь 86,381.36 төгрөгийг улсын орлого болгож, 86,381.36 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Б.Эоос 86,381.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ********* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ