| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00351/И |
| Дугаар | 317/ШШ2025/00533 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00533
2025 04 17 317/ШШ2025/00533
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ************ хаягт оршин байрлах, Х **** ХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********************тоот хаягт оршин суух ************ овогт Тгийн С /рд:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 58,500,312.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Т.С нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/****8 тоот зээлийн гэрээг Х **** ХК-с 60,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БГҮ/**** тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан дараах хөрөнгийг барьцаалсан.
Үүнд: 1.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ****************тоот хаягт байршилтай 64.00 мкв талбай хувийн сууцны зориулалттай улсын Ү-**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
2.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, **************** тоот хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 732 мкв талбайтай Г-**** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан.
Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГҮ/**** тоот хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулан Бизнесийн бараа материал жагсаалтаар /малын гаралтай түүхий эд/ барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,329,408.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,206,262.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 636 төгрөг, нийт 11,536,306.22 төгрөг төлбөрийг төлсөн байна.
Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 112 хоног өнгөрсөн, **** зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд **** талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1.2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулах.
Үндсэн зээлийн төлбөр 53,670,591.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,797,358.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,362.18 төгрөг, нийт зээлийн төлбөр 58,500,312.49 төгрөг гаргуулах.
2.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Х **** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Т.С нар 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ********* дугаар эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээндээ: Х **** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.С /рд:****/-т холбогдох иргэний хэргийн дагуу мөнгөн хөрөнгө болох 58,500,312.49 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг харилцан тохиролцов. Үүнд:
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,500,312.49 төгрөг, нийт 58,500,312.49 төгрөг.
Хариуцагч дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрүүдийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан дараах хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна.
1.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ******************* тоот хаягт байршилтай 64.00 мкв талбай хувийн сууцны зориулалттай улсын Ү-**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
2.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, *******************тоот хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 732 мкв талбайтай Г-**** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Т.С 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ Хариуцагч Т.С миний бие Х ****ны төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х **** ХК нь хариуцагч Т.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,500,312.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5722/0229/25 дугаар эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,500,312.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулах бөгөөд уг хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан
а/.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ******************* тоот хаягт байршилтай 64.00 мкв талбай хувийн сууцны зориулалттай улсын Ү-**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
б/.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ********** тоот хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 732 мкв талбайтай Г-**** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Талууд нэхэмжлэлийн шаардлагад эвлэрсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2,359.53+447,912.03+70,200/ нийт 520,651.56 төгрөгийн тал хувь 260,325.5 төгрөгийг улсын орлого болгож, 260,325.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 260,325.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Ст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 58,500,312.49 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5722/0229/25 дугаар эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 2025 оны 04 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,500,312.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулах бөгөөд уг хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан
а/.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ********************** тоот хаягт байршилтай 64.00 мкв талбай хувийн сууцны зориулалттай улсын Ү-**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
б/.Н.Мын өмчлөлийн Гэрчилгээний дугаар ****, ********************тоот хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 732 мкв талбайтай Г-**** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х **** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 520,651.56 төгрөгийн тал хувь 260,325.5 төгрөгийг улсын орлого болгож, 260,325.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Т.Саас 260,325.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х **** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.С сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ