Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00532

 

 

2025 04 17 317/ШШ2025/00532

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ************** хаягт оршин байрлах, Х ***** ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* хаягт оршин суух Х овогт Цын М /рд:****/

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух *********** овогт Згийн О /рд:*****/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний 174,320,011.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Цын М /****/, Згийн О рд/*****/ нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/***** тоот зээлийн гэрээг байгуулан Х ***** ХХК-иас 135,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ*****/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээл төлөх хугацааг 12 сараар сунгалт хийж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон хуваарийн дагуу эргэн төлөхөөр өөрчлөлт оруулсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/***** тоот зээлийн гэрээг байгуулан Х ***** ХК-иас 40,000,000 төгрөгийн зээлийг 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан байна. Зээлдэгч Ц.М, З.О нар нь дээрх зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БГҮ/***** тоот барьцааны гэрээг байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1.Ц.М /****/-ын өмчлөлийн гэрчилгээний дугаар *****, Т аймгийн Ж сумын ***баг, Б хөшигт гудамж, **** тоот **** нэгж талбарын дугаартай, **** мкв талбайтай, Улсын бүртгэлийн Г-**** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

2.Ц.М /****/-ын өмчлөлийн гэрчилгээний дугаар ****, Т аймгийн Ж сумын ***баг, Б хөшигт гудамж, **** тоот хаягт байршилтай **** мкв талбайтай, нэг өрөө Агуулахын зориулалттай улсын бүртгэлийн Ү-**** дугаартай үл хөдлөх хөрөнгө,

3.Ц.М /****/-ын өмчлөлийн гэрчилгээний дугаар ****, Т аймгийн Ж сумын ***баг, Б хөшигт гудамж, ****а тоот **** нэгж талбарын дугаартай, **** мкв талбайтай улсын бүртгэлийн Г-**** дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

4.Ц.М /****/-ын өмчлөлийн гэрчилгээний дугаар ****, Т аймгийн Ж сумын ***баг, Б хөшигт гудамж, ****а тоот хаягт байршилтай **** мкв талбайтай, 2 өрөө хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-**** дугаартай үл хөдлөх хөрөнгө,

5.З.О /*****/, Ц.Т /*****/, О.Х /****/, О.Т /*****/ нарын өмчлөлийн Гэрчилгээний дугаар *********, Нийслэлийн ************** ******** тоот хаягт байршилтай ***** мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгө,

Зээлдэгч Ц.М, З.О нар нь дээрх зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГҮ/***** тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

6. З.О /*****/-ийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар ******* Т аймгийн Ж сумын ***баг, Б наран гудамж, **** тоот ****** нэгж талбарын дугаартай ***** мкв талбайтай улсын бүртгэлийн Г-****** дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Ц.М, З.О нар нь ЗГ/***** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БГҮ/***** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Камер дотор гадаа, хөлдөөгч, босоо haier хөргөгч, TV Samsung, жижиг tv буйдан, гал тогооны тавилга, шкаб, стенк, тольтой шүүгээ, ширээ сандал, газар тариалангийн техник, Капатал, Плүк зэрэг хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.

Ц.М, З.О нар нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГХ/***** тоот хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан Hyundai migty-2 автомашиныг барьцаалсан байна.

Зээлдэгч Ц.М, З.О нар нь ЗГ/***** тоот зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,071,208.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,407,008.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 256,317.20 төгрөг, нийт 29,734,533.59 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Ц.М, З.О нар нь ЗГ/***** тоот зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 17,882,225.**** төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,386,684.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,590 төгрөг, нийт 24,272,500 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.

Зээлдэгч Ц.М, З.О нар нь ЗГ/***** тоот зээлийн гэрээний үүргээ зөрчин 71 хоног хугацаа хэтрүүлсэн байна. ЗГ/***** тоот зээлийн гэрээний үүргээ зөрчин 182 хоног хугацаа хэтрүүлсэн байна. ***** зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Ц.М, З.О нараас ЗГ/***** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 123,****8,7****.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 23,726,472.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,293.71 төгрөг нийт 147,664,557.44 төгрөг гаргуулах,

Зээлдэгч Ц.М О нараас ЗГ/***** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,117,774.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,960,059.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 575,293.50 төгрөг нийт 26,653,127 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Х ***** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Х *****ны нэхэмжлэлтэй хариуцагч Ц.М /рд:****/, З.О /*****/ нараас гаргуулах 174,320,011.36 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 87,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны дотор 33,320,011.36 төгрөг нийт 174,320,011.36 төгрөг.

Дээрх хуваарийн дагуу эргэн төлөхөөр тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Ц.М, З.О нар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.М /****/, З.О нар Х *****, Т аймаг, Ж салбараас авсан 174,320,011.36 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны 500,000, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар 02-ны өдөр 87,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 33,320,011.36 төгрөг. Уг хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулж чадахгүй тохиолдолд *****инд тавьсан барьцаа эд хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ***** ХК нь хариуцагч Ц.М, З.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 174,320,011.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М, З.О нар нь нэхэмжлэлийн шаардлага 174,320,011.36 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 87,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-нд 25,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-нд 33,320,011.36 төгрөгөөр тус тус төлж барагдуулах бөгөөд уг хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд *****инд тавьсан барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн авч зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.М, З.О нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн ба гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзээд, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,099,750.06 төгрөгийн тал хувь 549,875.03 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 549,875.03 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 549,875.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь::

1.Х ***** ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М, З.О нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 174,320,011.36 төгрөгийг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 87,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 33,320,011.36 төгрөгөөр тус тус төлж барагдуулах бөгөөд уг хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд *****инд тавьсан барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ***** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,099,750.06 төгрөгийн тал хувь 549,875.03 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 549,875.03 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.М, З.О нараас 549,875.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ***** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.М, З.О нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ