| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00510/И |
| Дугаар | 317/ШШ2025/00611 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2025/00611
2025 05 05 317/ШШ2025/00611
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ****************, Т ****ны /рд:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** хаягт оршин суух Б овогт О ын А /рд:*****/,
Хариуцагч: **************** оршин суух, *********** овогт Бы Ц /рд:************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,588,632.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т **** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.А, Б.Ц нар нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т ****ны **** тооцооны төвөөс №MN**** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,100,000 /Зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг сарын 1,1 хувь /жилийн 13,2 хувь/-ийн хүүтэй, 30 сар /2 жил, 6 сар/-ын хугацаатай, хувийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Зээлдэгч нь зээл авснаас хойших хугацаанд үндсэн зээлд 636,168.44 төгрөг, зээлийн хүүд 1,326,045.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 92,930.17 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан, төлбөрийн зөрчил үүсээд 95 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дээр дурдсан үндсэн зээл 5,463,831.56 төгрөг, зээлийн хүү 965,063.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159,737.95 төгрөг, нийт 6,588,632.62 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч О.А би Т ****ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд:
2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 816,632.62 төгрөгийг төлнө. Энэхүү мөнгөн төлбөрийг О.А би өөрөө төлж барагдуулна. Б.Ц энэ төлбөр мөнгөнд хамааралгүй болно гэжээ.
3.Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Б.Ц би Т ****ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6,588,632.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т **** ХК нь хариуцагч О.А, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,588,632.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан 6,588,632.62 төгрөгийг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 816,632.62 төгрөг, нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 6,588,632.62 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,368.12 төгрөгийн тал хувь болох 60,184.06 төгрөгийг улсын орлого болгож, 60,184.06 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 60,184.06 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т **** ХК нь хариуцагч О.А, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,588,632.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 818,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 816,632.62 төгрөг, нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,368.12 төгрөгийн тал хувь 60,184.06 төгрөгийг улсын орлого болгож, 60,184.06 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.А, Б.Ц нараас 60,184.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т **** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч О.А, Б.Ц нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ