Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/00450

 

 

2025 04 02 317/ШШ2025/00450

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ****************** оршин байрлах, Т *** ХХК /рд:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************** хаягт оршин суух Б овогт Бын О /рд:***/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,017,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.О нь Т *** ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Т *** ХХК-тай №ЗГ*** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A 25 5G 128 gb маркийн гар утсыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 06 дугаар сарын 05-аас 2026 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 58,066 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2.204 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т кредит үйлчилгээний гэрээ байгуулж 378,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т *** ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.№ЗГ*** тоот гэрээн дээр Samsung A 25 5G 128 gb маркийн гар утас: Үндсэн зээлийн үлдэгдэл (2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30 хүртэл нийт 30 сар) 30 удаагийн төлөлт дутуу 1,158,000 төгрөг, Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох)-267,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар)- 52,909 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,478,455 төгрөг,

2.Т кредит 2104705 тоот гэрээний төлбөр: Нийт ашигласан зээлийн дүн 377,988 төгрөг, Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох)-143,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар)- 13,899 төгрөг, шимтгэл 3,900 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 538,965 төгрөг. Нэхэмжлэх нийт дүн 2,017,420 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.О би Т *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаарлага 2,017,420 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгргөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 336,170 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т *** ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,017,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Б.О нь нэхэмжлэгчийн шаардсан 2,017,420 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгргөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 336,170 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,229 төгрөгийн тал хувь болох 23,614.5 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 23,614.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,614.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,017,420 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгргөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 336,250 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 336,170 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,229 төгрөгийн тал хувь болох 23,614.5 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 23,614.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 23,614.5 төгрөгийг гаргуулж,тус тус нэхэмжлэгч Т *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ