2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03873

 

 

 

 

 

 

 

  2025                05           08                                         192/ШШ2025/03873

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *****-д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би нутгийн танил *******гийн зуучлалаар *******тэй уулзахад тэр хүн cap бүр 1.500.000 төгрөгийн хүүтэй 27.500.000 зээлдүүлээч гэж гуйхаар нь зөвшөөрсөн юм. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 27.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны тоот данснаас *******гийн “ХААН” банкны 5016319229 тоот данс руу шилжүүлж өгсөн. Би зээлдүүлсэн мөнгөө 6 сарын хугацаатай 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буцааж авахаар *******тэй амаар тохиролцсон. Энэ үед зуучлагч ******* хамт байсан. Би *******гээс мөнгөө буцааж авах гэж 2024 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа шаардаж ярьсан боловч сүүлдээ утсаа авахгүй бултаж зугтаад байсан тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт гомдлоо гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор **** хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 72/39 дугаартай тогтоол гаргасныг би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан юм. Хариуцагч ******* нь мөрдөн байцаах газар шалгагдаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний ХААН банкны тоот дансанд 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Иймд би үлдэгдэл 21,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа тул *******гээс 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан 21,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн 4,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор *******ын ХААН банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******ын ХААН банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгөөс 120,225 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 120,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******ын ХААН банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгөөс 120,225 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 120,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  *****