| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00064/И |
| Дугаар | 150/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2025/00109
| 2025 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 150/ШШ2025/00109 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дугаар баг, “**банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, *, **гудамж, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **-****, /РД:**/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,860,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч ** /цахимаар/, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ** нь Банкны *салбарын **тооцооны товоос 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/55551074 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 /Арван сая төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,187,331.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 746,775.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,119.41 төгрөг, нийт 2,938,225.99 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч ** нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа утсаар мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 40 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/55551074 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчээс 2025 оны 2 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1. 2025 оны 2-р сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А/ Үндсэн зээлийн толбор 7,812,668.89 төгрөг
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 1,041,900.11 5,502 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг
Нийт 8,860,071 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч ** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**банк” ХК нь хариуцагч ** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,860,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч ** нэхэмжлэлийн шаардлага болох 8,860,071 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,172 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “**банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 8,860,071 төгрөгийг хариуцагч **нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,172 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА