Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00128

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00128

Сэлэнгэ аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн ***сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** гэх газарт оршин суух хаягтай, ****РД:**/-ны  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, *****, РД:**/-д холбогдох

 

6,180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 06 сард **аймгийн **сумын ** дүгээр баг, *дугаар байранд оршин суугч **овогтой **нь зарынх дагуу холбогдож таны цавьдал морийг харлаа сайхан морь байна би авъя надад хүргээд өгөөч би ирж буцах зардлыг нь төлнө та авчирч өгөхдөө азарга тавихаар хязаалан насны үрээ аваад ирээч гэхээр нь хурдны угшилтай хамар цагаан хар үрээгээ их морины хамтаар ****сум орж **тосож аваад сайхан адуутай болсноо хэлээд хүлээж авсан ч өгөх мөнгө газарт байгаа хэд хоногоос хийнэ данс аваад 1 сая төгрөгөнд тугалан бяруу тохирч аваад буцсан. **авах үнэ их насны морь 4 сая, азарган үрээ 2,5 саяар тохиролцон үлдэгдэл 5,5 сая дээр нь шатахууны зардал 680-г нэмээд 6,180,000 төгрөг авах ёстой. Хүний юмыг авна гэж удаа дараа ярж хууран мэхэлж худал залилан хийсэн ***гомдолтой тул хохирлыг барагдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ** нь хариуцагч ** 6,180,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ** нь 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 1,880,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч ** нь улсын тэмдэгтийн хураамжид 113,830 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу 54,515 төгрөгийг хариуцагч **, улсын орлогоос 54,515 төгрөгийг тус тус  гаргуулж ** олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. ** нэхэмжлэлтэй, ** холбогдох 6,180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ** нь 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 1,880,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 59,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ** 54,515 төгрөгийг, улсын орлогоос 54,515 төгрөгийг тус тус гаргуулан ** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА