| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00150/И |
| Дугаар | 150/ШШ2025/00137 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00137
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ** хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, **, **цогцолборт байрлах, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух, ****, РД:**-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,313,738 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь "**ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 08 сарын 14-ний өдөр 140000950704 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.Наранбаатар нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 09 сарын 12-ны өдөр 840,000 төгрөгийг сарын 2,5% хүүтэй, 2023 оны 10 сарын 08-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд 433,000 төгрөг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 сарын 18-ны өдрөөр ** зээлийн гэрээний үүрэгт нийт 1,313,738 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч *.**зээлийн гэрээний үүрэгт 1,313,738 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 1,313,738 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 656,869 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,970 төгрөгийн 50 хувь буюу 17,985 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 17,985 төгрөгийг хариуцагч **гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,313,738 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 1,313,738 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 656,869 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,970 төгрөгийн 50 хувь буюу 17,985 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-д, 17,985 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА