| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00133/И |
| Дугаар | 150/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00138
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ** хот, **дүүрэг, ** дугаар хороо, **тауэр, ** давхар, **тоотод байрлах, “****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ****гудамж, ** тоотод оршин суух, **овогтой **, РД:**-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 496,464 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ****ББСБ ХХК нь **овогтой **2024-04-30-ны өдөр 2024-61037 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 9 сарын 12-ны өдөр 360,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй 2000548557 тоот зээлийг **банк дахь **тоот дансанд зээлдэгч ** нь шилжүүлэн авсан. Хариуцагч ** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-03-04-ний өдрийн байдлаар 2000548557 тоот зээл 2024 оны 10 сарын 12-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 360,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 173 хоногийн хүү 132,864 төгрөг + шимтгэл 3,600 төгрөг түүнээс хүүд 0 төгрөгийг хасаж нийт хүү 132,864, Нийт дүн 496,464 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 360,000 төгрөг, нийт хүү 131,864 төгрөг, шимтгэл нийлбэр 3,600 төгрөг, бүгд нийлээд 496,464 /дөрвөн зуун ерэн зургаан мянга дорвон зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 496,464 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 496,464 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,550 төгрөгийн 50 хувь буюу 7,775 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 7,775 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 496,464 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 496,464 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,550 төгрөгийн 50 хувь буюу 7,775 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д, 7,775 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА