Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2025/00232

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28 319/ШШ2025/00232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнсарнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдлийн нэгдүгээр бригадад малчин *******ийн 5 дахь хүү болон төрсөн. ******* сумын 8 жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн суралцаж, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэрэгт татагдсан. 1989 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийг тартал малчнаар ажилласан.

Нэгдэл тарж Таван эрдэнэ ХХК болоход мөн малчнаар ажилласан ба би одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Б.******* намайг ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдлийн 1-р бригадад 1985 оны 06 дугаар сарын 20-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл тус суманд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 549 дугаартай албан бичиг, хавсралтаар ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдлийн 1985-1991 оны 70 дугаар дансны архивын баталгаат хуулбар, Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн Ч.*******, Н.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 280 дугаартай тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/317 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******ын нэр дээрх ХААТР-1, 7, 21 маягтуудын баталгаат хуулбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/319 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд шүүх түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Б.*******ыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван эрдэнэ ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

4.1. *******ийн ******* нь 1969 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 1977 онд элсэн орж, 1985 онд 8 дугаар ангийг төгссөн болох нь хүсэлт гаргагчийн нэр дээр Цэргийн үүрэгтний үнэмлэхийн боловсролын байдал гэх хэсэгт сумын дунд сургууль, орсон он гэх хэсэгт 1977, төгссөн он гэх хэсэгт 1985 гэж бичигдсэн байдал, мөн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/317 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******ын нэр дээрх Хаана ямар ажилтай гэх ******* сумын 8 жилийн 8-р ангид сурагч гэх бичвэртэй ХААТР-1, 15, 21 маягтуудын баталгаат хуулбараар тогтоогдож байна.

4.2. Улмаар Б.******* нь ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, Таван эрдэнэ ХК-нд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд мал маллаж, малчин байсан болох нь:

- ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 549 дугаартай ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдлийн шивэр 1 дүгээр бригадын 1985-1991 оны 70 дугаар дансуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Тус архивын сан хөмрөгт ******* сумын Социализм зам нэгдлийн 1992-1994 оны баримт байхгүй тул ******* овогтой *******д лавлагаа олгох боломжгүй болно. гэх албан бичиг ирүүлсэн.

Дээрх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 1985-1991 оны ******* аймгийн ******* сумын 1-р бригадын 70 дугаар дансны Олговол зохих-үүнээс хэсэгт *******, *******, Алтанхуяг... гэж бичигдэн тэдэнд цалин бодогдож олгогдож байсан байдал,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд *******ийн ******* БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар ******* аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 627048 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх архивын лавлагаа,

- Хүсэлт гаргагч Б.*******ын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа болон төрсний бүртгэлийн лавлагаа,

- ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 549 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 70 дугаар дансны эх баримтад Б.*******ийн нэр дээр 1990-1991 онуудад *******, Алтанхуяг, ******* нарын нэр дээр цалин хөлс бодогдон олгогдож байсан 70 дугаар дансны баталгаат хуулбар,

- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/319 дугаартай албан бичгээр ирүүлсэн ...******* сумын Социализмын зам нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 12-нд Таван эрдэнэ ХК болж 1993 оны 01 дүгээр сарын 28-нд Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх албан бичиг,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/317 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ийн *******ын нэр дээрх Ажилладаг байгууллага гэх хэсэгт малчин гэх бичвэртэй ХААТР-1, 15, 21 маягтын баталгаат зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.*******ыг ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдэл болон Таван-Эрдэнэ ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

6. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.*******ыг ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Таван эрдэнэ ХК-нд 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван эрдэнэ ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС