| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00119/И |
| Дугаар | 303/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 303/ШШ2025/00247
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *************************
Хариуцагч: ************************************* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: малын үнэ ****************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор, хариуцагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэлхам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь ***************д холбогдуулан малын үнэ **************** төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ******************** төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч **************** нь ************** төгрөгийг нэхэмжлэгч ******************* төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 67,475 төгрөг, хариуцагч ***************с 67,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****************д олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***************** нь малын үнэ ********************* төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ******************* төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ***************** нь ********************* төгрөгийг нэхэмжлэгч *************************д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 67,475 төгрөг, хариуцагч *****************с 67,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******************** д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА