| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 102/2025/00116/И |
| Дугаар | 197/ШШ2025/04377 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/04377
2025 04 11 197/ШШ2025/04377
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Б ХХКнэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Ө холбогдох
Махны үнэ 4,068,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Медине оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Хариуцагч Н.Өээс махны үнэ 4,068,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Нарангэрэл овогтой Өлзийдэлгэр нь Б ХХК-д 4,068,600 төгрөгийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд энэхүү тооцоо болох 4,068,600 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд дуусгавар болгож төлж барагдуулах болно. 2025 оны 05 дугаар сарын 25-нд 2,034,300 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 2,034,300 төгрөгийг төлөхөөр болов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н.Өт холбогдуулан Махны үнэ 4,068,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Н.Өээс нэхэмжлэлийн шаардлага болох 4,068,600 төгрөгийн төлбөрийг:
2025 оны 05 дугаар сарын 25-нд 2,034,300 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 25-нд 2,034,300 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Өээс улсын тэмдэгтийн хураамжид 40,030 төгрөгийг улсын төсвөөс 40,030 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Өт холбогдох Махны үнэ 4,068,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Өээс улсын тэмдэгтийн хураамжид 40,030 төгрөгийг улсын төсвөөс 40,030 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Ө нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ