Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04993

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ********д холбогдох зээлийг гэрээний үүрэг 1,112,768.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 сарын 27-ны өдөр 190,000 төгрөг, 2025 оны 6 сарын 27-ны өдөр 190,000 төгрөг,  2025 оны 7 сарын 27-ны өдөр 190,000 төгрөг, 2025 оны 8 сарын 27-ны өдөр 190,000 төгрөг, 2025 оны 9 сарын 27-ны өдөр 190,000 төгрөг, 2025 оны 10 сарын 27-ны өдөр 162,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудыын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,256.40 төгрөгөөс улсын төсвийн данснаас 15,628.2 төгрөг, хариуцагч ********гээс 15,628.2 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.УРАНГУА