Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/05030

 

 

 

 

 

 

 2025             04            25                                         197/ШШ2025/05030

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******************/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 743,130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*************нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.“*************нь *************аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 743,130 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 4 сарын 3-ны өдөр гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дахь хэсэгт “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэсний дагуу хариу тайлбарыг ирүүлээгүй тул 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч талуудад хуралдааны товыг мэдэгдсэн.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Харин шүүх хуралдаан энэ өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон бөгөөд хэргийг хэлэлцэж шийдвэрийг танилцуулсны дараа буюу 09 цаг 25 минутад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байгааг хэрэгт хавсаргасныг дурдах нь зүйтэй байна.

3.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “*************2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс жил бүр гэрчилгээг шинэчлэн олгодог гэж тайлбарласан бөгөөд энэ нь иргэний хэргийн 8 дугаар талд авагдсан тус СӨХ-ын” удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн” гэсэн 2023 оны 10 сарын 23-ны огноотой бичгийн баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

5. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын тогтмол төлбөрт 33,240 төгрөг, үүний цэвэрлэгээ 10,000, лифт 7,000, гэрэлтүүлэг 3,000, нэг айлын М2 250, хог 3,000 төгрөгөөр тус тус тооцож, санхүүжүүлдэг байна.

Хариуцагч *************ыг 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 746,130 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, Төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч ************* нь шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 755 дугаар зүйлийн 755.4-т тус тус заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг болон дээрх хуулийн заалтыг үндэслэн 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 746,130 төгрөгийг хариуцагч *************аас гаргуулж, “*************олгох нь үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 22,457.12 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүрэн хангасан тул хариуцагчаас 22,457.12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар *************аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 746,130 төгрөгийг гаргуулж, “*************олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “********* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,457.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************аас 22,457.12 төгрөг гаргуулж, “*************олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.УРАНГУА