Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/05039

 

 

 

 

 

 2025            04            25                                          197/ШШ2025/05039

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************/регистрийн дугаар ***********/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************** /регистрийн дугаар *************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр 865,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ************, хариуцагч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч хоёр өөр үнэлгээ гарсан гэж үнийн дүнтэй маргаж байна.

3.Хариуцагч ************ нь 2025.01.05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Номин худалдааны төвийн урд замд Toyota aqua маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Toyota prius30 маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан болох нь Замын цагдаагийн тасгийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ослын акт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн гэм буруугийн талаар, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах эсэх талаар маргаагүй болно.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн машины эвдрэлийг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлэхэд 720,000 төгрөг гэж тогтоосон, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн 344,625 гэсэн байх ба нэхэмжлэгч эхний үнэлгээгээр нэхэмжилснийг шүүхээс хэрэгт авагдсан фото зургийг болон машины эвдрэлийн шинж чанарыг дүгнээд эд ангийг солих гэж дүгнэсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ бодитой байна гэж үзэн, 720,000 төгрөгөөр үнэлснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,000 төгрөгийг нэхэмжлэгч завсар хийлгэсэн, эхнэр эхо-д харуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтыг хавсаргаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч ************гаас 720,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************т олгохоор шийдвэрлэсэн тул уг дүнгийн тэмдэгтийн хураамж болох 21,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч ************гаас гэм хорын хохиролд 720,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 26,710 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 21,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА