Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/1126

 

 

 

 

   2023           11            23                                        2023/ДШМ/1126

 

М.Э, Т.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Б.Н, Д.Б, Г.О, Э.С, Ц.О,

хохирогч Э.Нгийн өмгөөлөгч Г.Г,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.С, Д.Ч,

цагаатгагдсан этгээд Т.Ж, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Б, Г.О, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.С, Х.ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар М.Э, Т.Ж нарт холбогдох эрүүгийн 2109000000029 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн  М.Э, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, гааль, татварын мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгиин хуулиин тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД: ........................./;

            Х овгийн  Т.Ж, 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../,

            М.Э нь Б.У, Т.Ж нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөнгө зээлж хүүд нь байранд үнэгүй суулгана” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 111 хохирогчоос нийт 1.620.650.000 төгрөгийг авч залилсан,

Т.Ж нь М.Э нь Б.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар cap хүртэлх хугацаанд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөнгө зээлж хүүд нь байранд үнэгүй суулгана” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 17 хохирогчоос нийт 234.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Т.Жийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Төрбаярын Т.Ж /РД:УШ92072811/-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, М.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг Б.Утай бүлэглэж, их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн" гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар М.Эт 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт М.Эийн цагдан хоригдсон 115 /зуун арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Т.Жийг 25 /хорин тав/ хоног цагдан хоригсон болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эээс 524.335.000 төгрөг гаргуулж нэр бүхий 110 хохирогчид буюу хохирогч Б.Одонцэцэгт 5.500.000 төгрөг, В.Батчулуунд 2.300.000 төгрөг, М.Алтанцэцэгт 4.125.000 төгрөг, Э.Мөнх-Эрдэнэд 6.500.000 төгрөг, Д.Дагватамирт 3.000.000 төгрөг, Ц.Алтангэрэлд 8.600.000 төгрөг, Н.Өлзийцэцэгт 2.130.000 төгрөг, П Мядагмаад 5.830.000 төгрөг, З.Баяндалайд 4.350.000 төгрөг, Э.Орхонд 1.800.000 төгрөг, Д.Отгонжаргалд 2.500.000 төгрөг, Л.Баярбатад 4.800.000 төгрөг, Б.Анарт 4.700.000 төгрөг, Б.Уянгад 4.600.000 төгрөг, Б.Амарзаяад 5.000.000 төгрөг, О.Пүрэвчулуунд 8.000.000 төгрөг, Д.Болорчимэгт 5.120.000 төгрөг, О.Эрхэмбаярт 9.010.000 төгрөг, Б.Сарантуяад 4.350.000 төгрөг, Г.Од 3.350.000 төгрөг, Б Мөнхгэрэлд 2.450.000 төгрөг, С.Төгөлдөрт 2.850.000 төгрөг, Б.Батгэрэлд 975.000 төгрөг, Б.Ариун-Эрдэнэд 7.600.000 төгрөг, Д.Ариунжаргалд 2.900.000 төгрөг, И.Жавзанхандад 4.500.000 төгрөг, Т.Одгэрэлд 5.175.000 төгрөг, Ү.Нямдоржид 4.100.000 төгрөг, Г.Өлзийдэлгэрт 7.450.000 төгрөг, Д.Нямдолгорт 3.900.000 төгрөг, Ө.Өсөхбаярт 5.875.000 төгрөг, Э.Үүрийнтуяад 5.250.000 төгрөг, А.Алтансүхэд 5.000.000 төгрөг, А.Батчимэгт 4.525.000 төгрөг, Б.Нд 2.925.000 төгрөг, Ц.Нямдоржид 6.550.000 төгрөг, Д.Бод 4.250.000 төгрөг, Ч.Алтантогосод 6.000.000 төгрөг, Д.Мянганбууд 15.600.000 төгрөг, Ш.Гантулгад 9.725.00 төгрөг, Б.Ариунаад 4.000.000 төгрөг, П.Мөнхбатад 2.175.000 төгрөг, Я.Ганхуягт 5.700.000 төгрөг, Б.Сэлэнгэд 8.300.000 төгрөг, М.Төмөрчөдөрт 4.000.000 төгрөг, Б.Ариунаад 6.450.000 төгрөг, О.Эрдмаад 5.100.000 төгрөг, Х.Ертайд 5.700.000 төгрөг, О.Лхагва-Эрдэнэд 6.300.000 төгрөг, Б.Ононд 4.500.000 төгрөг, Д.Аюушжавд 2.450.000 төгрөг, Т.Пүрэвдуламд 3.900.000 төгрөг, Д.Чимэдбавууд 3.000.000 төгрөг, Б.Анхчимэгт 3.875.000 төгрөг, Х.Уранчимэгт 3.800.000 төгрөг, Н.Сарантуяад 4.000.000 төгрөг, Э.Нд 4.450.000 төгрөг, Э.Сд 5.100.000 төгрөг, М.Аззаяад 7.600.000 төгрөг, Ч.Тэмүүжинд 6.000.000 төгрөг, Т.Түвшинтөрд 7.500.000 төгрөг, Д.Туяад 6.000.000 төгрөг, Б.Тамирт 4.500.000, Г.Мөнхөөд 1.500.000 төгрөг, Б.Уранбаярт 3.900.000 төгрөг, Д.Сарантуяад 2.775.000 төгрөг, Т.Энх-Амгаланд 4.000.000 төгрөг, Б.Тэмүүжинд 2.500.000 төгрөг, Ч.Нямсүрэнд 4.250.000 төгрөг, Д.Баярцэцэгт 6.450.000 төгрөг, Б.Энхжинд 2.200.000 төгрөг, Б.Энхбатад 6.400.000 төгрөг, С.Золзаяад 6.150.000 төгрөг, З.Бишрэлд 1.500.000 төгрөг, С.Гэрэлцэцэгт 2.500.000 төгрөг, Т.Б.Ут 5.500.000 төгрөг, Б.Мөнхжаргалд 5.000.000 төгрөг, С.Саруул-Амьдралд 3.500.000 төгрөг, А.Насанжаргалд 2.400.000 төгрөг, Н.Эрдэнэбатад 7.300.000 төгрөг, Ц.О 5.100.000 төгрөг, Л.Ууганбаярт 3.600.000 төгрөг, Л.Цэцэнсанаад 5.700.000 төгрөг, Б.Одхүүд 8.500.000 төгрөг, Л.Батзаяад 5.300.000 төгрөг, Б.Мөнхбаярт 6.225.000 төгрөг, Ц.Нацагдоржид 3.350.000 төгрөг, Д.Дэлгэрмаад 3.300.000 төгрөг, Б.Батжидмаад 4.000.000 төгрөг, Б.Чулуунтогтоход 10.900.000 төгрөг, М.Ариунтунгалагт 10.000.000 төгрөг, А.Намуунд 7.500.000 төгрөг, Ц.От /Э.Отгоншагай/ 5.800.000 төгрөг, М.Амгаланд 4.450.000 төгрөг, Б.Оюундуламд 3.420.000 төгрөг, Г.Амаржаргалд 1.050.000 төгрөг, Ш.Дэлгэрэхэд 3.300.000 төгрөг, Г.Хаш-Эрдэнэд 3.500.000 төгрөг, Ц.Болорчимэгт 1.500.000 төгрөг, Д.Алимаад 3.375.000 төгрөг, Ч.Чулуунжаргалд 2.400.000 төгрөг, Д.Алтангэрэлд 5.100.000 төгрөг, Д.Гэрэлцэцэгт 2.500.000 төгрөг, Г.Хонгорзулд 2.400.000 төгрөг, Д.Сувдаад 5.400.000 төгрөг, С.Ариунцэцэгт 2.250.000 төгрөг, Н.Мөнхшагайд 4.450.000 төгрөг, Г.Батпүрэвт 3.000.000 төгрөг, Б.Мөнхзулд 3.650.000 төгрөг, Х.Мөнхсоёлд 3.925.000 төгрөгийг тус тус, 13.904.600 төгрөг гаргуулж нэр бүхий 8 иргэний нэхэмжлэгчид буюу Б.Нарангэрэлд 1.525.100 төгрөг, Д.Нармандахад 1.050.000 төгрөг, З.Оригт 325.000 төгрөг, Т.Оюунд 3.200.000 төгрөг, Д.Больхүүд 750.000 төгрөг, Д.Ядамсүрэнд 1.350.000 төгрөг, С.Билэгтэд 1.125.000 төгрөг, Б.Уранчимэгт 4.576.500 төгрөгийг тус тус олгож, “Централ рийл эстэйт” ХХК /РД:6349005/-ийн эзэмшдэг, өмчилдөг үл хөдлөх болон хөдлөх, арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээ зэргийг хязгаарласан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 570 дугаар прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, арилжааны банкуудад тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э, Т.Ж нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт даруй мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолоор Д.Бод 4.250.000 төгрөгийг буцаан олгосугай” гэж шийдэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул нэмэлт тайлбар хүргүүлж нэхэмжлэх нь:

“Централ Рийл Стэйт” ХХК-ийн захирал Б.Ут 12.000.000 төгрөг зээлүүлсний хариуд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 1 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 34 дүгээр байрны 81 тоот 2 өрөө тавилгагүй байранд 1 жилийн хугацаатай суухаар захирал Б.Ут дээрх мөнгийг төлөөд нүүж орсон. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг байрны жинхэнэ эзэн гэх 2 хүний шахалтаар хөөгдөж гарсан. Анх Б.Утай байгуулсан гэрээнд “Зээлдүүлэгч /Д.Б/ нь 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлдэгч /Б.У/-т зээлүүлэх, зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан зээлийн хүүг орон сууц түрээслэх замаар орлуулан төлнө... Зээлдэгч нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэгч талд зээлж авсан 12.000.000 төгрөгийг бүрэн бүтэн буцаан төлөх үүрэгтэй.” гэж тохиролцсон болно. Үүнийг харгалзан үзэлгүй тэр байранд суусан 4 сарын хугацааны түрээс гэж 7.750.000 төгрөгийг залилагч Б.Ут үлдээхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг хэргийн шүүх хуралдаанаас өмнө надад ялын тогтоолыг танилцуулаагүй, мөн шүүх хуралдааны товыг надад урьдчилан мэдэгдээгүй зэргээс шалтгаалан хуралд оролцож амжаагүй болохоор эдгээрийг тодруулж тайлбарлах боломж олдоогүй юм. Иймд анхнаасаа гэрээгээр халхавчилж залилж надаас авсан 12.000.000 төгрөгийг Б.Уаас бүрэн гаргуулж, буцаан олгохоор хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Централ рийл эстэйт” ХХК-д 10.000.000 төгрөг зээлүүлж, хүүнд нь нэг өрөө байранд 1 жилийн хугацаатай үнэгүй суух гэрээ байгуулсан. Би тухайн компаниас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс 6 сар суусан байрны мөнгийг “Централ рийл эстэйт” ХХК төлсөн тул буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед 1 сарын байрны түрээсийн төлбөр 550.000 төгрөг байсан. 550.000х6=3.300.000 төгрөг тухайн компани төлсөн. Үлдсэн 6.700.000 төгрөгийг тухайн компаниас гаргуулах байсан боловч шүүх буруу тооцож, андуурч бичсэний улмаас Отгоннямд 3.350.000 төгрөг олгосугай гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Б.Утай хамт үл хөдлөх хөрөнгө зуулчлах зорилгоор “Централ реал истэйт” ХХК нээж, улсын бүртгэлийн газар хуулийн этгээд болж бүртгүүлсэн. Компани удирдахдаа би хууль сахиж, дүрмийн дагуу ажиллахыг Б.Ут шаардаж байсан. Гэтэл Б.У нууцаар “Централ рийл эстэйт” ХХК-ийн нэр дээр тамга ашиглаж, гэрээ байгуулж мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэх нэрийн дор залилан хийж байсныг би хожим мэдсэн. Миний хяналтан доор бус Б.У өөрөө дур мэдэн хийсэн энэ ажлыг намайг хамтран үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ялласанд гомдолтой байна. Б.У өөрийн дансаар, өөрөө бие дааж хохирогчийг олж залилсан, хэргийн бодит байдалд би оролцоогүй байтал хэргийн бодит байдалд нийцэхгүй байдлаар ял шийтгүүлсэнд гомдол гаргаж байна. Б.У энэ хэргийн гол зохион байгуулагч, шүүгчийн өмнө холбогдох хэргийн талаар бүрэн бодит тайлбар мэдүүлэг өгөх оролцогч байтал түүнийг хууль эрх зүйн үндэслэлгүй, шүүхээс оргон зайлсан учир тусгаарлаж, хэргийн бодит байдлыг алдагдуулж, намайг ялласанд гомдолтой байна. Б.У бид хоёрын дунд ашиг сонирхлын зөрчил байсаар байтал түүнийг оргон зайлсан, олдохгүй байгаа гэх шалтгаанаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Намайг яллахдаа прокурор, шүүх Б.Уын мэдүүлгийг үндэслэж ялласанд гомдолтой байна. Мөн Б.Уын ээжийн төрсөн дүү, өмгөөлөгч Н.Одонтунгалаг, нөхөр болох Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурор Н.Отгонбат нар нь энэ хэрэгт нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна. Учир нь Б.У нь ах, эгч хоёр байхад асуудалгүй гэж удаа дараа хэлдэг байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлахдаа хүртэл та хоёрыг хорино, олон жил авна  гэж Б.У надад хэлж байсан нь одоо миний хэргийг шүүхээс зайлсан гэж хүндрүүлсэн явдал юм. Миний бие өөрийн гэрээ байгуулсан гурван хүндээ хохирол гомдол барагдуулахад бэлэн байгаа бөгөөд нэг хүнд буюу Алтанцэцэгт хохирол барагдуулсан. Гомдлыг минь хүлээн авч, шалган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Эийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу “шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж энэхүү гомдлыг гаргаж байгаа боловч мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шаардлагатай бүх зүйлийг уг гомдолдоо дурьдаж бичив.

1. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.”

Хэргийн бодит байдлын тухайд М.Э нь найз Б.Утай нийлж компани байгуулан ажиллаж байгаад нагац ахынхаа ажилд туслах болсон тул 2020 оноос компанийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ Б.Ут мэдэгдэж тусдаа ахдаа тусалж өөр ажил хийж байсан. Энэ хугацаанд С.Т.Ж, Б.У болон компанийн бусад ажилтнууд бусадтай гэрээ байгуулан мөнгө шилжүүлэн авсаар байсан бөгөөд урьд өмнө М.Этэй гэрээ байгуулаад байрандаа сууж байсан хүмүүсийн түрээсийг сунгах болон тэд нартай холбоотой асуудлыг шийдвэрлэх ажилд нь зориулан “авсан мөнгөнөөсөө шилжүүлж байсан”. Хавтаст хэрэгт тусгагдсан баримтаар нийт 111 хохирогчийн 3 хохирогчтой нь л М.Э гэрээ хийж, 1 хохирогч болох М.Алтанцэцэгийн хохирлыг бүрэн барагдуулсан байдаг. Гэвч энэ хохирогч нь хохирлоо бүрэн аваад холбогдохгүй, хохирол төлсөн баримтаа гаргаж өгөхгүй алга болсон. Шүүх хуралдаанд энэ хохирогчийг биечлэн ирүүлэх хүсэлт гаргаж шүүх шийдвэрлэсэн боловч оролцуулалгүй шүүх хуралдаан болсон. Шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх явцад Б.У оргон зугатаж М.Э ганцаараа хариуцлага хүлээхээр болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Тухайн 111 хохирогчийн талаар М.Э нь ямар ч ойлголтгүй, мэдээлэлгүй, хохирогч нартай холбоогүй байсан учраас хавтаст хэргийн материалтай танилцах явцдаа тухайн хэргийн хохирогчдоос мөнгө хувьдаа завшсан, замбараагүй олон зүйл байсан болохыг мэдсэн. Жишээ нь, хохирогчдоос мөнгө авсан тухайн хэрэгт холбогдох ёстой хүмүүс бүгд холбогдоогүй нь нэр бүхий хүмүүсийн хувьдаа завшсан мөнгийг М.Э төлөхөөр шийдвэр гарахад хүргэсэн. Жишээ нь, 1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь талд: Урантогос 17.000.000, Бямбагэрэлийн 17.000.000, Цолмонгийн 20.000.000 төгрөг, нийт 54.000.000 төгрөгийг А.Анхзаяа авсан гэх мэдүүлэг байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 041-042 дахь талд гэрч Б.Уын эхнэр Ч.Даваацэрэн “Б.У нь Нармандах, Анхзаяа, Мөнх-Эрдэнэ нар компанийн нэрийг ашиглаад мөнгө авсан байна гээд Анхзаяаг хайгаад байсан” гэх мэдүүлэг байдаг. Энэ үйл явдлыг Б.У байсан бол сайн тайлбарлаж, хохирлын дүн хасагдах боломжтой байсан.

2. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

1. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Ш.Гантулгад М.Эийг 9.725.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн гэтэл шийтгэх тогтоолын 148 дахь талд хохирогч Ш.Гантулгын 20.000.000 төгрөгийн задаргаа байх бөгөөд үүнд М.Э нь дүү Ариунбилэгийн дансаар 1.500.000 төгрөг уг мөнгөнөөс шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, 8.225.000 төгрөгийг аваагүй байж төлөх үр дагавар үүсгэж байна;

  1. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Б.Ариунаад М.Эийг 4.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн гэтэл шийтгэх тогтоолын 149 дэх талд Б.Ариунаагийн дансны задаргааг шалгахад М.Эт мөнгө шилжүүлээгүй байна;
  2. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Т.Пүрэвдуламд М.Эийг 3.900.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тоггоолын 149 дэх талд заагдсан Т.Пүрэвдуламын дансны задаргааг харахад М.Эт уг мөнгөнөөс нэг ч төгрөг шилжиж ирээгүй;
  3. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Д.Чимэдбавууд 3.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн гэтэл шийтгэх тогтоолын 149 дэх талд заасан баримтаар М.Эт хохирогчийн мөнгөнөөс мөнгө шилжээгүй байна;
  4. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Н.Сарантуяад 4.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 149 дэх талд авагдсан баримтаар хохирогчийн мөнгөнөөс М.Эт нэг ч төгрөг шилжиж ирээгүй;
  5. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Э.Сугарсүрэнд 5.100.000 төгрөг төлүүлэхээр шүүх шийдсэн байх боловч шийтгэх тогтоолын 150 дахь талд авагдсан баримтмаар Э.Сугарсүрэнгийн мөнгөнөөс М.Эт 100.000 төгрөг шилжүүлсэн, 5.000.000 төгрөг илүү төлүүлэх үр дагавар бий болсон;
  6. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Э.Нгийн 4.450.000 төгрөгийн хохирлыг М.Эээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч шийтгэх тогтоолын 151 дэх талд авагдсан баримтаар М.Эт хохирогчийн мөнгөнөөс нэг ч төгрөг М.Эт шилжүүлээгүй байна;
  7. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Ч.Тэмүүжинд 6.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 151 дэх талд авагдсан баримтаар М.Эт мөнгө шилжүүлээгүй байна;
  8. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч С.Саруул-Амьдралд 3.500.000 төгрөгийн хохирлыг М.Эээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 151-152 дахь талд авагдсан баримтаар М.Эт С.Саруул-Амьдралын мөнгөнөөс мөнгө шилжиж ороогүй байна;
  9. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Б.Мөнхжаргалд 5.000.000 төгрөг төлүүлэхээр заасан. Гэтэл шийтгэх тогтоолын 152 дахь талд заасан баримтаар М.Эт мөнгө шилжүүлээгүй байна;
  10. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Б.Мөнхсоёлд 3.925.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 152 дахь талд Б.Мөнхсоёлын мөнгөний задаргаа байхгүй байна. Б.Мөнхсоёлтой М.Э гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө аваагүй болно.
  11. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Г.Амаржаргалд 1.050.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 152 дахь талд авагдсан баримтаас харахад Г.Амаржаргалаас 550.000 төгрөг М.Э авсан байна. 500.000 төгрөг илүү бичигдсэн.
  12. Шийтгэх тогтоолын 153 дахь талд хохирогч Ундрахбаярын мөнгөний тооцоо байх бөгөөд уг мөнгөнөөс М.Эт 1.100.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд шийтгэх тогтоолд уг хохирогчид мөнгө төлөхөөр тусгаагүй; Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж авсан хохирлын дүнгээс хасч тооцох саналтай;
  13. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Д.Сувдаад М.Эээс 5.400.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын 153 дахь талд авагдсан баримтаас М.Эт мөнгө шилжүүлээгүй болох нь тод харагдана;
  14. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Ч.Чулуунжаргалд М.Эийг 2.400.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 154 дэх талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс 10.500.000 төгрөг шилжүүлэн авсан байна;
  15. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Д.Аптангэрэлд 5.100.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гзтэл шийтгэх тогтоолын 154 дэх талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс 100.000 төгрөг авсан байна. 5.000.000 төгрөг илүү төлөхөөр тусгасан;
  16. Шийтгэх тоттоолын 154 дэх талд Оюун-Ундрах гэх хүнээс 8.000.000 төгрөг шилжүүлэн авсан боловч шийтгэх тогтоолд уг хохирогчийн нэр байхгүй;
  17. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч С.Гэрэлцэцэгт 2.500.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн атал шийтгэх тогтоолын 154 дэх талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс М.Эт мөнгө шилжүүлээгүй байна;
  18. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Ш.Дэлгэрэхэд 3.300.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын 155 дахь талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс М.Эт мөнгө шилжиж орж ирээгүй болох нь тодорхой харагдана;
  19. Шийтгэх тогтоолын 155 дахь талд авагдсан баримтаар Цэцэгжаргал гэх хүнээс М.Эт 1.870.000 төгрөг шилжүүлсэн баримт байх бөгөөд уг хүн нь хохирогчоор тогтоогдоогүй;
  20. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Ц.Нямдоржид 6.550.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 156 дахь талд авагдсан баримтаар 4.500.000 төгрөг шилжүүлэн авсан байх бөгөөд 2.050.000 төгрөг илүү бичигдсэн.
  21. Шийтгэх тогтоолын 190 дэх талд Г.Хонгорзулд 2.400.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 156 дахь талд авагдсан баримтаар түүнээс мөнгө аваагүй болох нь нотлогдоно;
  22. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Д.Алимаад 3.375.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 156 дахь талд авагдсан баримтаар Д.Алимаа М.Эт мөнгө шилжүүлээгүй болох нь харагдана;
  23. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Д.Мянганбууд 15.600.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын 156-157 дахь талд түүний мөнгөнөөс М.Э нэг ч төгрөг аваагүй болох нь тодорхой харагдана;
  24. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Б.Ариунаад 6.450.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 157 дахь талд түүний мөнгөнөөс М.Эт мөнгө шилжүүлээгүй болох нь харагдана;
  25. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч С.Ариунцэцэгт 2.250.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын 158 дахь талд түүний мөнгөнөөс М.Э 100.000 төгрөг авсан байдаг. 2.150.000 төгрөг илүү төлүүлэхээр шийдсэн;
  26. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Н.Мөнхшагайд 4.450.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 158 дахь талд авагдсан баримтаар түүнээс мөнгө аваагүй болох нь тодорхой харагдана;
  27. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч М.Аззаяад 7.600.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 159 дэх талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс М.Э мөнгө аваагүй болох нь харагдана;
  28. Шийтгэх тогтоолын 190 дэх талд хохирогч Б.Мөнхзулд 3.650.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн гэтэл шийтгэх тогтоолын 159 дэх талд авагдсан баримтаар түүний мөнгөнөөс 220.000 төгрөг авсан болох нь харагдана. 3.430.000 төгрөг илүү.

                  Бусад хохирогчдын мөнгөний задаргаа шийтгэх тогтоолд тусгагдаагүй.

                  3. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий лотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

                  Жишээ нь: хэрэгт авагдсан нотлох баримтаар 1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь талын ард Ж.Нармандах гэрч: М.Эийн хувьд “хүнтэй гэрээ байгуулах, түрээсийн байр олох зэрэг ажилд оролцдоггүй байсан”. 1 дүгээр хавтаст хэргийн 45-52 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 91 дэх талд М.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт 197.557.675 төгрөгийг шилжүүлэн авсан, 18 дугаар хавтаст хэрэгт “Б.У, Т.Ж, Мөнхбат, Нармандах, Аззаяа нараас М.Эт 197.557.675 төгрөг шилжүүлсэн байна” гэсэн дүгнэлтүүд байдаг бөгөөд эдгээр М.Эийн дансруу шилжүүлсэн мөнгөнөөс М.Э түрээслэгч нарын мөнгийг мөн өгч байсан бөгөөд Б.У, С.Т.Ж нарын гэрээ байгуулж, шилжүүлэн авсан гэх 1.628.150.000 төгрөгөөс М.Эийн дансруу орсон мөнгийг ийнхүү дүгнэсэн атлаа хохирлын тооцоог гаргахдаа бусад хүмүүсийн авсан мөнгийг хүртэл нарийн тооцохгүйгээр шууд Б.Утай хувь тэнцүүлэн хувааж тооцсон боловч эдгээр баримтыг яагаад нотлох баримтаар тооцохгүй байгаа үндэслэлээ тодорхой тусгаагүй.

                  4. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн обьектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Үйлдэл оролцоо, учруулсан хохирол зэргийг харгалзан ял болон дэглэмийг ялгамжтайгаар оногдуулах нь хууль ёсны, шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчимд нийцэх тул дараах байдлыг харгалзан хянаж өгнө үү.

М.Э нь “Централ рийл эстэйт” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд /зөвхөн цаасан дээр/ Б.У нь тухайн компанийн бүх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Эрх мэдэл шийдвэр гаргах боломж, хэрэгжүүлэх чиг үүрэг, хөрөнгө захиран зарцуулах хэмжээ, хүлээх хариуцлага зэргээрээ тухайн 2 этгээд ялгаатай байсан. Жишээ нь, 3 дугаар хавтаст хэргийн 36 дахь талд “Централ рийл эстэйт” ХХК-ийн дүрэм байх бөгөөд уг дүрмийн 1.5 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан. /Өөрөөр хэлбэл, компани нь дүрмэндээ заасан үйл ажиллагаагаа явуулсан. Мөн дүрмийн 4.1 дэх хэсэгт компанийн хариуцлагыг заахдаа “Компанийн тухай хуулийн 9.1-д заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан. Компанийн тухай хуулийн 9.1. “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.” бөгөөд 7.000.000-8.000.000 төгрөгөөр оффиссын тавилга авсан гэх Т.Жийн мэдүүлэг байдаг. Тиймээс эдгээр хөрөнгөнүүдийг үнэлж хохирогчид хохирол төлөлтөд тооцуулж хариуцлага хүлээлгэж болох байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч прокурор нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй” гэх үүргээ биелүүлээгүй гэдгийн нэг нотолгоо юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлата хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан. 3 дугаар хавтаст хэргийн 36 дахь талд “Централ рийл эстэйт” ХХК-ийн дүрмийн 8.14. “Компанийн гүйцэтгэх захирал нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Б.У дүрмэнд заасан гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүйгээс компани ийм байдалд орсонд М.Эийн буруу байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурор Төгөлдөр “М.Эийг компанийн захирлынх нь хувьд биш хувь хүнийх нь хувьд хариуцлага хүлээлгэж байгаа” гэж тайлбарласан. М.Э нь 2018-2019 онд тухайн компанийг Б.Уын хамт үүсгэн байгуулсан хэдий ч 2020 оноос өөр ажил үүрэг гүйцэтгэх болсон тул компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон, Б.Уыг ч мөн адил ийм олон гэрээ байгуулахаа боль гэж шаардлага тавьж байсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбар хэлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх хуулийн заалтад нийцүүлэн ялын хэмжээг багасгуулах хүсэлтэй байна.

Жишээ нь, Б.У нь шүүхийн шатанд шүүхээс оргон зугатаасан бөгөөд 10 дугаар хавтаст хэргийн 107 дахь талд Ч.Нямсүрэн “Б.Ут 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг байна. Энэ мэтчилэн Б.У бэлнээр болон бусдын дансаар мөнгө авсаар 111 хохирогчид 1.628.150.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эдгээр хохирогчид бүгд Б.У болон С.Т.Ж нарт мөнгөө өгсөн, энэ 2 хүн интернэтэд зар байршуулж, тэдгээр хүмүүстэй гэрээ байгуулж гарын үсэг зурж, мөнгө шилжүүлэн авсан болох нь 27 хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон 191 хуудастай шийтгэх тогтоолын 181 дэх талд “Нийт 111 хохирогчоос М.Э 3 хохирогчтой /Э.Мөнх-Эрдэнэ, Д.Дагватамир, М.Алтанцэцэг/, Т.Ж 17 хохирогчтой, Б.У дангаараа 89, Б.У, Б.Мөнхбат нар хамтдаа 2 хохирогчтой тус тус гэрээ байгуулсан гэж дурдсан байгаагаас харж болно.

М.Э нь хохирогч М.Алтанцэцэгийн хохирлыг бүрэн төлсөн боловч тэрээр шүүх хуралдаанд ирэхгүй, хохирол төлсөн баримтаа өгөхгүй байсан, түүний өмгөөлөгч Баяраа “хохирогч М.Алтанцэцэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж байсан” тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж чадаагүй, М.Алтанцэцэгт дахин 4.125.000 төгрөг төлөх шийдвэр гарсан.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж, М.Эт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай хүүхэд Э.Отгоншагай нь Б.Ут 11.000.000 төгрөг өгсөн. Би мөнгөө бүрэн гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад хамааралгүй хүмүүс татагдсан юм шиг харагдаж байна. Би Б.Мөнхбатын дансанд мөнгөө хийсэн бөгөөд гэрээ байгуулах үед Б.Мөнхбат, Б.У нар хамт байсан. Иймд би Б.Мөнхбат, Б.У нараас мөнгөө гаргуулж авмаар байна. Нийт 15.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй байранд би 4 сарын хугацаатай амьдарсан учраас уг мөнгийг тооцохгүйгээр 10.200.000 төгрөгийг буцаан гаргуулахыг зөвшөөрч байгаа. ...” гэв.

Хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Б.Ут 6.000.000 төгрөг өгсөн бөгөөд түүний орлого авсан данс нь “Централ рийл эстэйт” ХХК-ийн Хаан банкны данс гэсэн /дансны хуулгын эх хувийг үзүүлэв/. Гэтэл шүүх хуралдаанд гэрч Б.Мөнхбат ирэхээр нь “Залилсан мөнгө хаана байна” гэж би асуухад “М.Эийн дүү Сампилноров овогтой Ариунбилэгийн нэр дээр Чингис хаан нэртэй хөшөөний хажууд 3га газар авсан” гэж хэлсэн. С.Ариунбилэг нь 24-26 насны эмэгтэй бөгөөд 30.000 метр газрыг ямар мөнгөөр авах вэ. Бид 2021 оноос эхлэн өргөдөл, гомдол гаргасан тул шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг газрыг зарсан хууль бус орлого тул С.Ариунбилэгийг хариуцагчаар татаж, хууль бусаар зарсан газрыг улсын орлого болгох ёстой. Гэмт хэргийн улмаас олсон орлогод хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. М.Э нь хохирогч нарын мөнгийг хариуцахгүй гэж хэлж байгаа бол уг мөнгө Б.Ут шилжинэ. Гэвч надад байр үзүүлж байхад хажууд нь агент байсан. 4 дүгээр сард болсон шүүх хуралдаанд Б.У оргон зайлсан гэхэд М.Э “хуурамч бичиг баримт ашиглаад Словени улс руу гарсан. Хэн бичиг баримт олгосныг би хэлэхгүй” гээд даажигнаад зогсож байсан. М.Э хэлэхгүй гэж байгаа бол миний харж ажигласан зүйлээр Б.У Бутан улсад төрсөн гэсэн бичиг баримттай байсан. Мөн агентаар ажиллаж байсан Ууганбат нь Непал улсад төрсөн гэсэн бичиг баримттай байсан. Энэтхэг улсын хажууд байх жижиг улсуудад төрсөн гэсэн хуурамч бичиг баримтуудыг хийж өгсөн улсын бүртгэлийн байцаагч нарыг шалгах ёстой. Т.Ж 17 айлаас 234.500.000 төгрөг залилсан байж ямар ч хариуцлага хүлээхгүй, ялгүй хоцорч байна. Эдгээр айл мөнгөөрөө хохирч, хохирол нь төлөгдөөгүй байхад өмгөөлөгч нь залилсан үйлдэл тогтоогдоогүй гэж байна. Иймд түүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Залилан хийсэн үйлдэлдээ Т.Ж дор хаяж 5 жилийн хорих ял шийтгүүлэх ёстой. Хэрэв түүний үйлдлийг тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа бол тусгаарлаж дахин шалгаад 234.500.000 төгрөг хэний дансаар орсныг тогтоох ёстой. Б.У хилийн хоригтой байж гадаад руу гарч зугтсан гэдэгт итгэхгүй байна. М.Э “хэн паспорт олгосон, бичиг баримтыг би мэдэж байгаа” гэж шүүх хуралдаанд хэлсэн учир хэргээ задалж ярих ёстой. М.Э “хохирогч нарын мөнгийг ыи төлөх ёсгүй, Б.У төлнө” гэж байгаа бол хэргийг прокурорт буцааж дахин шалгуулъя. Нэгэнт хохирол тогтоогдохгүй, холбогдсон хүн нь хариуцахгүй гэж байгаа бол бид нар ч гэсэн мөнгөө олж авахын төлөө явна. ...” гэв.

Хохирогч Э.Нгийн өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. М.Эийн өмгөөлөгч нар М.Э нь 3 хохирогчтой, бусад нь Т.Б.Уын үйлдлийн улмаас хохирсон хүмүүс гэж тайлбарлаж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Нгийн хувьд мөнгөө менежер Ууганбат гэх хүний данс руу шилжүүлсэн бөгөөд баримт байхгүй, зөвхөн мөнгөө өгөөд авч чадаагүй. Мөнгө юунд зарцуулагдсан нь анхан шатны шүүхэд тогтоогдсон. мөнгө нь хоёр өөр орон сууцны түрээсийн төлбөр, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан оффисын түрээсийн төлбөрт зарцуулагдаж байсан. М.Эийн хувьд компанийн хамтран хувьцаа эзэмшигчээр оролцож ерөнхий захирал гэж явсан ба уг мөнгийг цаашид гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байсан тул хохирол төлбөрийг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2018 оны 12 дугаар сард ажилд орохдоо хувь авах бус цалинжихаар болсон. Хүмүүстэй гэрээ байгуулж, мөнгө нь компанийн данс руу орох ёстой байтал компанийн данс байхгүй гэдгийг надад хэлж байсан. “Түр өөрийнхөө дансаар авч бай, удахгүй компанийн данс нээнэ” гэж хэлсэн. Би өөрийнхөө дансаар мөнгө авсан ч дур мэдэж гүйлгээ хийж байгаагүй. Дандаа Б.У, М.Э нарын захирлуудын хэлснээр шилжүүлж байсан. Мөн тухайн үедээ тодорхой хэмжээний цалин авч байсан. Над дээр байгаа 17 хохирогчийн мөнгө хаашаа, яаж гарсныг мэдэж байгаа тул үүнийг дахин шинжлүүлмээр байна. Шүүх бүрэлдэхүүн энэ талаар судалж үзнэ үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Жийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоосон. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан үндэслэлтэй холбоотой энэ хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлыг хавтаст хэргээс үзэхэд “Централ рийл эстэйт” ХХК болон нэр бүхий 111 хохирогчоос мөнгө авсан 3 төрлийн гэрээ байдаг. Үүнд, зээлийн гэрээ, хариуцлагын гэрээ, орон сууц хөлслөх гэрээ орно. Гэтэл компанийн үүсгэн байгуулагч Б.У, М.Э нар нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулж, хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тодорхой хүмүүсийг агент, реалтаруудаар авч ажиллуулж байсан нь тогтоогддог. Б.У мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө тухайн үед компанийн болон Б.Уын өөрийн данс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоригийн улмаас дансны гүйлгээ хаагдсан учраас ажилтнуудынхаа дансаар дамжуулан нэр бүхий хохирогч нарын мөнгийг авч захиран зарцуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Т.Жтой холбоотой 17 хүний нэг нь ч гомдол гаргаагүй боловч гэрээнүүдэд гарын үсэг зурсан байдал нь дандаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс “менежер Т.Ж”, “менежер Ууганбат”, “менежер Анхзаяа” гэх мэтээр зурж гэрээ байгуулагдсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Т.Ж нь менежерийн хувьд ажлын байранд байнга байдаг. Мөн амаар үүрэг өгсөн захирлуудынхаа өмнөөс гэрээнд төлөөлж гарын үсэг зурж, дансаар авсан мөнгөө М.Э, Б.У нарын хэлснээр бусад хүмүүсийн орон сууцны түрээсийн зардал, М.Э, Б.У нарын болон тэдний дүү нарын данс руу гэх мэтээр нэг бүрчлэн шилжүүлж, сарын 1.000.000 төгрөгийн цалин авч байсан үйл баримт хавтаст хэрэгт хангалттай тогтоогддог. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцээд нэг бүрчлэн тогтоож, “Т.Ж нь цалингаас өөрөөр мөнгө авч хэрэглэсэн үйлдэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн адил ажиллаж байсан, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч хөдөлмөр эрхэлж байсан байна” гэсэн нөхцөл байдлыг бодитой тогтоосон. 17 хохирогчтой холбоотой Т.Жийн данс руу орсон бүхий л орлогын гүйлгээг зарлагын гүйлгээний тайлбартай дансны хуулгын хамт дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Эндээс үзэхэд Т.Ж өөрөө ч ажилчдын нэгэн адилаар М.Э, Б.У нар хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа улмаас уран сайхны кино хийнэ, Чонжинболдогийн тэнд жуулчны бааз байгуулна гэх хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж ойлгож байсан. Т.Жийг ажилд ороход уран сайхны кино хийж байсан, Чонжинболдогт жуулчны баазын зураг төсөл хийлгэж байсан тул тэрээр ажилд орохдоо уран сайхны кино, жуулчны баазад хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгоод ажиллаж байснаас ямар нэгэн үйлдлээрээ М.Э, Б.У нартай санаатай хамтран оролцсон шинжгүй. Иймд шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчийг цагаатгасан хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Жийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Гийн байр суурийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх тул өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний үндэслэлийг тодотгож хэлье. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн, хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоосон нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн тогтоосон хэргийн үйл баримтыг өмгөөлөгч Б.Г ярьж байна. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэг буюу бусдын залилан мэхлэх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг хамтран оролцсон үндэслэлээр улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хэлэлцсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан 3 чухал нотлох баримт бий. Эдгээрээс хамгийн чухал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоосон баримт нь 11 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх талд авагдсан миний үйлчлүүлэгчийн тухайн 1 сар ажиллаад гарахдаа нэр бүхий 17 хохирогчийн шилжүүлсэн гэрээний гэх мөнгөний замыг маш нарийн тогтоосон үйл баримтуудыг нэг бүрчлэн, хэрэгт хамааралтай талаас нь, нотлох баримт болохуйц талаас нь, мөн үйл баримт, дотоод хэлхээс талаас нь нарийн судалж бусад хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг магадлах замаар гэм буруугүй болохыг тогтоосон. Хохирогч нарын хувьд хууль зүйн мэдлэггүй, “Т.Жтой гэрээ байгуулсан учир гэрээ байгуулсан хүнээсээ мөнгөө авна, эсхүл М.Этэй гэрээ байгуулсан М.Эээс авна” гэдэг байдлаар шаардлага тавьдаг. Мөнгөө нэхэх нь хохирогч нарын эрх тул үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана хууль зүйн үр дагавар бүхий үйл явдалд хууль зүйн шинжилгээ, магадлагаа хийж шийдвэр гаргаж байгааг төдийлөн ойлгоогүй юм шиг харагддаг. Өмгөөлөгч Д.Чийн гаргасан гомдолтой танилцахад, гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэрэглээгүй, зарим үйл явдал нь хэргийн үйл баримттай таараагүй, Т.Жийг бүлэглэсэн гэх мэтээр үзсэн байсан. Гэвч хамтран оролцоход хоёр буюу түүнээс дээш гэсэн тоон шинж нь байх боловч шүүх “гэмт хэрэгт хамтран оролцож бусдад хохирол учруулна гэсэн субьектив шинж үгүйсгэгдэж байна” гэсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Ийм учраас миний үйлчлүүлэгч Т.Жийг М.Э нартай бүлэглэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн субьектив шинж тогтоогдохгүй байгаа нь дээр дурдсан баримтууд болон миний үйлчлүүлэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан эсэргүүцэл бичээгүй. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх хуулийн зохицуулалтын дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Прокурор шийтгэх тогтоолыг хүлээж аваад хуульд заасан хугацаанд эсэргүүцэх эрх хэмжээнийхээ хүрээнд эсэргүүцэл бичээгүй хэдий ч прокуророос оруулсан Т.Жтой холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийг анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Т.Жийг 17 хохирогч өөрийгөө “Централ рийл эстэйт” ХХК-ийн менежерийн ажил, албан тушаалд захирлууд нь томилсон гэсэн” гэж мэдүүлэг өгдөг. Менежерээр томилсон тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, компанийг төлөөлж 17 удаагийн үйлдлээр захирал гэх М.Э, Б.У нарын бусдыг залилж байгаа үйл ажиллагаанд оролцсон гэдэг агуулгаар яллах дүгнэлт үйлдсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчдын мөнгийг Т.Ж хүлээж авснаар төгсөнө. Иймд дээрх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Б.Ут холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой гэсэн саналыг шүүхэд гаргасныг хэлэлцээд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Уыг хэргийн хамт шүүхэд хүлээлгэж өгсөн. Шүүхээс яллагдагч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, холбогдох мөрдөх байгууллагад даалгасан. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үндсэн дээр шүүхийн даалгаврын биелэлтийн хүрээнд Б.Уыг шүүхийн шатнаас оргосон болохыг  танилцуулж, улмаар шүүх тусгаарлах үндэслэл бүрдсэн. ...” гэв.

Шүүгдэгч М.Эийн өмгөөлөгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. М.Эийн гэм буруу 111 хохирогчтой хэрэгт байхгүй. Прокуророос М.Эийг Б.Утай бүлэглэн 94, Т.Жтой бүлэглэн 17 хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэмт хэргийн хамтран оролцооны урьдчилан үгсэн тохиролцох, үйлдлээрээ санаатай нэгдэх гэсэн хоёр хэлбэр байх ба үйлдлээрээ санаатай нэгдэх хэлбэрийг прокурор тодорхойлж бүлэглэн гүйцэтгэсэн гэж оруулсан. Хохирогч нар гэмт хэрэг эхэлснээс үргэлжлээд төгсөх буюу мөнгө шилжүүлэн авах хүртэл М.Эийн үйлдэл оролцоо байх талаар хэлдэг. Б.У,  Т.Ж, Ууганбат зэрэг хүмүүс анх холбогдож яриад, байраа үзүүлж, мөнгийг нь данс руу шилжүүлж авсан талаар хохирогч нар мэдүүлдэг ба үүнд М.Эийн оролцоо байхгүй тул түүнийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн нь буруу юм. Залилан мэхлэх болон эд хөрөнгө шилжүүлэн авч буй гэмт хэргийн онцлогийн хувьд “Гар гараа дагана, ганзага гуяа дагана” гэсэн зүйр цэцэн үгийг хэрэглэх ёстой. М.Э ямар ч залилах үйлдэл хийгээгүй байж гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх хууль зүйн хувьд боломж байхгүй. Прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар зөвхөн субьектив талын шинжийг барьж М.Э нь компанийн захирал байсан, анхнаасаа Б.Утай үүсгэн байгуулсан нь энэ хэрэгт хамтран оролцсон гэж тайлбарладаг. Гэтэл гэмт хэргийн шинж зөвхөн субьектив шинжээр тодорхойлогдохгүй, обьектив шинж бас байх ёстой. Обьектив шинж буюу үйлдэл заавал байх ёстой. Гэтэл М.Эийн хувьд үйлдэл огт байхгүй. Улсын Дээд шүүхийн залилах гэмт хэргийн шинжийг тайлбарласан 2006 оны 51 дүгээр тогтоолын 9-д “Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж идэвхтэй үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тэгэхээр М.Эийг энэ хэрэгт буруутгаж ялласан нь үндэслэлгүй. Шүүхийн шийтгэх тогтоолоос харахад хамтран оролцсон, эсхүл зохион байгуулсан гэдгийг ямар нотлох баримтаар үнэлж нотолсон дүгнэлт байдаггүй. Гагцхүү яллагдагч нарын мэдүүлэгт “М.Э чиглэл өгсний дагуу мөнгийг нь данс руу шилжүүлж байсан” гэж дурдагддаг. Гэтэл хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой, хэргээс гэм буруугүй гэдгээ нотлох үүрэг хүлээхгүй, цагаадсан хүний мэдүүлгийг үндэслэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа нөгөө яллагдагчийг буруутгах нотлох баримт болохгүй. Хохирлын талаар өмгөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо нэг бүрчлэн тодорхой дурдсан. Энэ хэргийн хувьд анхнаасаа хохирол учруулъя гэж үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байдаг.  Тухайлбал, Б.У байрны түрээст авсан мөнгөнөөсөө өгч байсан тул Улсын Дээд шүүхийн тайлбар ёсоор анхнаасаа тухайн эдийн ашигтай байдлыг өөртөө бий болгох гэсэн сэдэлтээр гэмт хэргийн хохирол яригддаг гэдэг. Гэтэл 15.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрт өгсөн гэж үзвэл 10.000.000 төгрөгт нь хохирол учруулах гэж үйлдсэн гэсэн асуудал яригдах тул үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. М.Э, Б.У нараас хохирогч нарын хохирол төлбөрийг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Хэсэгчлэн гаргах, шаардлагатай бол М.Эийн 3 хохирогчтой үйлдэл дэх хохирол төлбөрийг гаргуулах боломжтой байсан. Түүнчлэн энэ хэрэгт гэм буруугаас гадна М.Эт хамааралгүй хоёр нөхцөл бий. Эхнийх нь, Т.Жийг цагаатгасан нь зөв үү гэдэг асуудал. Үйлдлээрээ оролцоогүй М.Эийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн хэрнээ үйлдлээрээ оролцсон Т.Жийг цагаатгасан нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хоёр дахь нь, иргэний хариуцагч нарын асуудал. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогоос цалин авна, мөн гэрээ байгуулбал 1,5 хувийн бонус авна гэсэн сэдэлт менежер гэх хүмүүст байсан. Эдгээр хууль бус орлогоос цалин мөнгө авч байгаа нь иргэний хариуцагч болох үндэслэлтэй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих хүмүүс байсан. Гэтэл шүүх иргэний хариуцагчийг огт шийдвэрлээгүй, шийтгэх тогтоолд энэ талаар дурдагдаагүй байна. Гурав дахь, хэргээс Б.Уын үйлдлийг тусгаарласан нь буруу болсон. Энэ хэрэг Б.Уыг оруулахгүйгээр шийдвэрлэгдэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан 3 үндэслэлээр хэргийг тусгаарлах бөгөөд Б.Уын үйлдлийг тусгаарласнаар энэ хэргийн бодит байдал тогтоогдохгүй. Иймд М.Эийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй учраас түүний хүлээн мэдүүлдэг, үйлдсэн гэх 3 хохирогчтой хэрэгт 38.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүний хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх учир цагаатгасан нь буруу, иргэний хариуцагчаар татах ёстой хүмүүсийг татаагүй, тусгаарласан нь буруу, хохирлын тооцоог давж заалдах шатны шүүх хийх боломжгүй зэрэг нөхцөл байдлууд байна гэж үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Э нь Б.Утай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөнгө зээлж хүүд нь байранд үнэгүй суулгана” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 111 хохирогчоос нийт 1.620.650.000 төгрөгийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Одонцэцэг /1хх 27-30, 20хх 4-5/, В.Батчулуун 2хх 55-57/, М.Алтанцэцэг /2хх 93-94, 20хх 30/, Э.Мөнх-Эрдэнэ /2хх 121-123/, Д.Дагватамир /16хх 36-37/, Ц.Алтангэрэл /2хх 134-135, 20хх 56/, Н.Өлзийцэцэг /2хх 178-179, 20хх 63,64/, П.Мядагмаа /2хх 209-211, 20хх 68/, З.Баяндалай /2хх 226-227, 20хх 76/, О.Наранцэцэг /2хх 249-250, 21хх 201/, Э.Орхон /3хх 27, 20хх 89-90/, Д.Отгонжаргал /3хх 52, 20хх 101/, Л.Баярбат /3хх 81-83, 20хх 106/, Б.Анар /3хх 110/, Б.Уянга /20хх 131/, Б.Амарзаяа /3хх 208/, О.Пүрэвчулуун /3хх 229/, Г.Хаш-Эрдэнэ /4хх 7/, Д.Болорчимэг /4хх 31, 21хх 220/, Ө.Эрхэмбаяр /4хх 57-58/, Б.Сарантуяа /4хх 78/, Г.О /4хх 98/, Б.Мөнхгэрэл /4хх 136-137/, Г.Хонгорзул /4хх 162/, С.Төгөлдөр /4хх 182, 23хх 130/, Б.Батгэрэл /4хх 207, 23хх 137/, Р.Ариун-Эрдэнэ /4хх 241, 23хх 146/, Д.Ариунжаргал /5хх 20/, И.Жавзанханд /5хх 40, 16хх 43, 23хх 159/, Т.Одгэрэл /5хх 62, 23хх 167/, Ү.Нямдорж 20хх 162/, Г.Өлзийдэлгэр /5хх 105/, Д.Нямдолгор /5хх 128/, Ө.Өсөхбаяр /5хх 146, 20хх 187/, Э.Үүрийнтуяа /5хх 168-169/, Ц.Болорчимэг /5хх 194/, А.Алтансүх /5хх 214/, А.Батчимэг /5хх 240/, Б.Н /6хх 16-17/, Ц.Нямдорж /6хх 37-38/, Д.Б /6хх 55-56/, Ч.Алтантогос /6хх 75/, М.Амгалан /6хх 96/, Д.Мянганбуу /6хх 121/, Д.Алимаа /6хх 142/, Ш.Гантулга /6хх 171, 20хх 235/, Б.Ариунаа /6хх 200, 21хх 8/, П.Мөнхбат /6хх 224/, Я.Ганхуяг /6хх 247/, Б.Сэлэнгэ 7хх 30/, М.Төмөрчөдөр /7хх 64/, Б.Ариунаа /7хх 102/, О.Эрдмаа /7хх 130-133/, Х.Ертай /7хх 170/, О.Лхагва-Эрдэнэ /7хх 206/, Б.Онон /7хх 229/, Д.Аюушжав /7хх 250, 8хх 1/, Т.Пүрэвдулам /8хх 14-16/, Д.Чимэдбавуу /8хх 40/, Б.Анхчимэг /8хх 64/, Х.Уранчимэг /8хх 83/, Н.Сарантуяа /8хх 111/, Э.Н /8хх 132/, Э.С /8хх 161/, М.Аззаяа /8хх 202/, Ч.Тэмүүжин /8хх 228/, Т.Түвшинтөр /16хх 60/, Д.Туяа /9хх 28/, Б.Тамир /9хх 48-49/, Б.Оюундулам /9хх 77/, Д.Гэрэлцэцэг /9хх 91/, Г.Мөнхөө /9хх 134/, Б.Уранбаяр /9хх 152/, Г.Амаржаргал /9хх 176/, Д.Сарантуяа /9хх 198/, С.Ариунцэцэг /9хх 214/, Ж.Чулуунжаргал /9хх 246/, Д.Алтангэрэл /10хх 35-37/, Т.Энх-Амгалан /10хх 66/, Б.Тэмүүжин /10хх 87/, Ч.Нямсүрэн /10хх 107/, Д.Баярцэцэг /10хх 128/, Б.Энхжин /10хх 148/, Б.Энхбат /10хх 180/, С.Золзаяа /10хх 197/, С.Гэрэлцэцэг /10хх 235/, Ш.Дэлгэрэх /11хх 2/, Т.Б.У /11хх 25, Н.Эрдэнэбат /11хх 47/, А.Насанжаргал /11хх 54-56/, Н.Мөнхшагай /11хх 104/, Ц.О /11хх 146/, Л.Цэцэнсанаа /11хх 212/, Б.Одхүү /12хх 25-26/, Л.батзаяа /12хх 87/, Б.Мөнхбаяр /12хх 140/ Ц.Нацагдорж /12хх 174/ Л.Ууганбаяр /12хх 221/, Б.Батжилмаа /13хх 94/, Б.Чулуунтогтох /13хх 136/, Д.Дэлгэрмаа /14хх 25/, Г.Батпүрэв /14хх 114/, Д.Сувдаа /15хх 17-19/, М.Ариунтунгалаг /15хх 148/, а.Намуун /15хх 185/, Б.Мөнхжаргал /16хх 5/, Ц.О /16хх 20/,  С.Сарууламьдрал /16хх 46/, Б.Мөнхзул /22хх 3-4/, Х.Мөнхсоёл /23хх 37/,

Иргэний нэхэмжлэгч З.Ориг /20хх 111/, Т.Оюун /20хх 120-123/, Д.Ядамсүрэн /23хх 126-128/, С.Билэгт /6хх 146/, Б.Уранчимэг /16хх 66/, Б.Нарангэрэл /20хх 34-35/, Д.Нармандах /20хх 81-83/, Д.Больхүү /20хх 227/,

 Гэрч А.Анхзаяа /3хх 112, 24хх 99/, Т.Ж /8хх 244/, Ж.Цэцэгсүрэн /7хх 33-34/, С.Ариунбилэг /8хх 114/, Ж.Нармандах /11хх 153, 24хх 94/, Б.Түмэнбаяр /11хх 214/, Г.Сарангоо /14хх 58/, Б.Мөнхбат /15хх 196, 24хх 90/, А.Алтаншагай /15хх 198/, Н.Чингүн /16хх 155/, М.Тамир /16хх 158/, М.Эрхбаяр /18хх 48/, Л.Дэжидмаа /20хх 15-16/, Б.Мөнхбат /1хх 31-32/, А.Тэлмүүн /20хх 33/, Б.Ууганбат /1хх 34-35, 24хх 82/, Ж.Нармандах /1хх 36/ А.Анхзаяа /1хх 37-38/, Б.Мөнхгэрэл /1хх 39/, Ч.Даваацэрэн /1хх 41-42/, Б.Анар /2хх 96/, Ц.Дэмбэрэлдагва /20хх 71-72/, Ё.Дорж /20хх 92/, Ж.Цэрэннадмид /20хх 138/, Л.Дашмягмар /20хх 157/, Н.Онон /20хх 167/, Л.Энхжаргал /20хх 191/, Э.Эрдэнэтөгс /20хх 202/, Г.Энхбат /21хх 2/, Н.Уранцэцэг /21хх 50/, Б.Батбаяр /21хх 62/, Л.Оюунбат /21хх 73/, Г.Саруул-Эрдэнэ /21хх 81/, Б.Алтанзоос /21хх 95/, Б.Базарваань /21хх 99/, С.Дулам /21хх 105/, Ц.Энхжаргал /21хх 117/, Т.Торнон /21хх 124/, Ө.Адъяасүрэн /21хх 166/, Г.Саруул /21хх 194/, Э.Баясгалан /21хх 203/, Н.Туул /21хх 222/, М.Нямцэцэг /22хх 19-20/, Б.Болормаа /23хх 90/, Б.Цэндсүрэн /23хх 107/, Д.Алтантуяа /23хх 115/, Э.Чулуунбаатар /23хх 141/, Ш.Адъяасүрэн /23хх 150/, Х.Алтантуяа /23хх 115/, Э.Сувд-Эрдэнэ /23хх 172/, Ш.Дэлгэр /23хх 227/, Ц.Дэмбэрэлсүрэн /23хх 245/, Э.Бүжинлхам /23хх 248/, Г.Пүрэвхүү /24хх 1/, Г.Батсуурь /24хх 7/, М.Нямсүрэн /24хх 14/, Б.Ундрах /24хх 17/, Т.Мягмаржав /24хх 17/, Б.Төмөртогоо /24хх 22/, Б.Должинсүрэн /24хх 24/, Ч.Ганбаатар /24хх 30/, З.Түвшин /24хх 35/, Ө.Баярхүү /24хх 43/, Т.Энхмаа /24хх 48/, Ц.Баттогтох /24хх 51/, К.Зулхумар /24хх 51/, Г.Мөнхсүх /24хх 57/, Д.Энхболор /24хх 64/, Э.Энхтуяа /24хх 67/, Ч.Даваа /24хх 70/, Т.Мөнхтуул /24хх 73/ нарын мэдүүлгүүд,

Хохирогч нарын “Централ рийл эстэйт” ХХК-тай байгуулсан “Хариуцлагын гэрээ”, Зээлийн гэрээ, Зуучлалын гэрээ, “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, “Централ рийл эстэйт” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд, хохирогч нарын мөнгө шилжүүлсэн банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, мөрдөгчийн яллагдагч М.Эийн 5026600311 дугаартай хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 78-91/,  “Централ рийл эстэйт” ХХК-ийн цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-44/, Т.Ж, Б.У, Н.Нармандах, А.Анхзаяа, Н.Ууганбат, Н.Мөнхбат нарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч М.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Т.Жийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж,  хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Эийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг Б.Утай бүлэглэж, их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн" гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар М.Эт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Хохирогч Д.Б, Г.О нараас “... гэрээгээр халхавчилж залилсан мөнгийг бүрэн гаргуулж, буцаан олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...”,

Шүүгдэгч М.Эээс “...энэ хэргийн гол зохион байгуулагч Б.Уыг үндэслэлгүй тусгаарлаж, хэргийн бодит байдлыг алдагдуулж, намайг ялласанд гомдолтой байна. Миний бие өөрийн гэрээ байгуулсан гурван хүндээ хохирол гомдол барагдуулахад бэлэн байгаа бөгөөд нэг хүнд буюу Алтанцэцэгт хохирол барагдуулсан. Гомдлыг минь хүлээн авч, шалган шийдвэрлэж өгнө үү. ...”,

Шүүгдэгч М.Эийн өмгөөлөгч Б.С, Х.ц нараас “... анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангахгүй байх тул М.Эт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Э нь Б.Утай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Union Building төвийн 504 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Nisora tower төвийн 404 тоот офиссын байрыг түрээслэн “ЭЕ пропертис” ХХК, “Ценртал рийл эстэйт" ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулан нэр бүхий 111 хохирогчийг мөнгө зээлж, зээлийн хүүгийн төлбөрт 1 жилийн хугацаанд орон сууцанд үнэгүй суулгах нөхцөлтэй гэрээгээр халхавчлан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж, 1.628.150.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох гэрээнүүд, мөнгийг дансаар шилжүүлсэн, бэлнээр өгсөн баримтууд, компанийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, доорх баримтуудыг харьцуулан шинжлэсэн нь шүүгдэгч М.Эийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг Б.Утай бүлэглэж, их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүрджээ.

Үүнд: М.Эийн нагац ах М.Энхбаяр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ЭЕ пропертис” ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн зуучлал, бусад үйл ажиллагааны чиглэл үүсгэн байгуулж захирлаар бүртгүүлсэн боловч тус компанийн үйл ажиллагааг М.Э менежер нэрээр хариуцан явуулдаг байсан,

Б.У нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 4 хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бөгөөд М.Эээс гаргасан “ЭЕ пропертис” ХХК-нд хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч, тус компанид ажиллаж эхэлсэн,

Тус компанид Б.Уаас гадна Ж.Нармандах, А.Анхзаяа нарын хүмүүс ажиллаж байсан, Т.Ж нь 1 сарын хугацаанд ажиллаад гарсан,

“ЭЕ пропертис” ХХК-ий нэрээр М.Э нь эхэндээ орон сууц хөлслөх харилцаанд зуучилж 3 талт “Зуучлалын гэрээ” байгуулан ажилладаг байсан,

Сүүлдээ мөнгө зээлүүлж, зээлүүлсэн мөнгөнийхөө хүүнд орон сууцанд суух саналыг хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй “Компани байгуулах иргэний гэрээ”, “Зээлийн гэрээ’' зэргийг байгуулан мөнгө зээлэн авч, уг мөнгөөр нь орон сууц хөлсөлж оруулдаг болсон,

“Компанитай байгуулах иргэний гэрээ”, “Зээлийн гэрээ”-ний дагуу орж ирсэн мөнгийг компанийн үйл ажиллагаа, урсгал зардал, ажилчдын цалин хөлс болон шинээр компани байгуулахтай холбоотой зардал буюу оффисын түрээс, тавилга хэрэгсэл авах зэрэгт зарцуулсан,

М.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Эм Жей проперти” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Алтайн 281, Хоймор оффис 802 тоотыг түрээслэсэн,

М.Э, Б.У нар хамтран 2018 оны 9 дугээр сарын 17-ны өдөр “Централ рийл эстэйт” ХХК-ийг Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээс, бусад үйл ажиллагааны чиглэлээр байгуулж, компанийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн 281 Хоймор оффис 802 тоот, захирлыг М.Э гэж бүртгүүлсэн,

Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг 1 дүгээр хавсралтаар баталсан “Централ рийл эстэйт” ХХК-ийн дүрмээр М.Э, Б.У нар тус тус 50 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон,

“Централ рийл эстэйт” ХХК нь 2020 оны 8 дугаар сараас Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Nisora tower төвийн 404 тоотод үйл ажиллагаа явуулдаг болсон, үүнээс өмнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Union Building төвийн 504 тоот үйл ажиллагаа явуулж байсан,

 “ЭЕ пропертис” ХХК-тай байгуулсан байсан хохирогч М.Алтанцэцэг, Б.Амарзаяа нартай холбоотой гэрээг “Централ рийл эстэйт” ХХК руу шилжүүлэн сунгасан,

“Централ рийл эстэйт” ХХК-ийн нэрээр зээлсэн мөнгөний хүүнд орон сууцанд суулгах нөхцөлтэй үйл ажиллагааг үргэлжпүүлсэн,

Т.Ж нь М.Эээс гаргасан “Централ рийл эстэйт” ХХК-нд хамтран ажиллах саналыг хүлээн авч 2018 оны 12 дугаар сард менежерээр ажилд орсон,

“Централ рийл эстэйт” ХХК-нд ерөнхий захирал М.Э, гүйцэтгэх захирал Б.У, менежер Т Т.Ж, зуучлагч Б.Мөнхбат, Б.Ууганбат нарын хүмүүс ажиллаж байсан,

“CENTRAL REEL ESTATE” нэртэй фейсбүүк хаягийг ажиллуулж, үүгээр дамжуулан зар мэдээлэл байршуулдаг байсан,

“ЭЕ пропертис” болон “Централ рийл эстэйт” ХХК нь Голомт банкинд данстай боловч уг дансаа ашиглаж байгаагүй, тус компанийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй,

М.Э нь анхнаасаа урьд авсан зээлтэй холбоотойгоор өөрийн нэр дээрх дансаа ашиглах боломжгүй байсан тул өөрийн төрсөн дүү С.Ариунбилэгийн эзэмшлийн дансыг ашигладаг байсан,

Б.У нь өөрийн эзэмшлийн дансыг хэсэг хугацаанд ашигласан боловч түүний данс хаагдаж ашиглах боломжгүй болсон,

Компанийн ажилчид болох Ж.Нармандах, А.Анхзаяа, Т.Ж, Б.Мөнхбат, Б.Ууганбат нарын эзэмшлийн дансаар дамжуулан хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч байсан,

М.Э, Б.У нар нь дээрх компанийн ажилчидтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон тушаал гаргаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан,

T.Т.Жид тогтмол цалин хөлс олгодог, мөн байгуулсан гэрээний үнийн дүнгийн 1.5 хувийг урамшуулал хэлбэрээр өгдөг байсан, бусад ажилчид буюу зуучлагч нарт цалин хөлсийг хийснээр буюу гэрээ байгуулах хүн олж ирсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 1.5 хувийн урамшуулал өгөх хэлбэрээр цалинжуулдаг байсан,

Нийт 111 хохирогчоос М.Э 3 хохирогчтой /Э.Мөнх-Эрдэнэ, Д.Дагватамир, М.Алтанцэцэг/, Т.Ж 17 хохирогчтой, Б.У ганцаараа 89, Б.У, Б.Мөнхбат нар хамтдаа 2 хохирогчтой /С.Золзаяа, О.Жаранхүү/ тус тус гэрээ байгуулж гарын үсэг зурсан,

“Централ рийл эстэйт” ХХК-ийн хуулийн этгээдийн нэр, тамга, гэрчилгээг ашиглан хохирогч нартай “Компанитай байгуулах хариуцлагын гэрээ”, “Зээлийн гэрээ", “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”, орон сууц хөлслүүлэгч нартай “Орон сууц хөлслөх гэрээ”, "Түрээсийн гэрээ”, “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ’’ зэргийг байгуулж байсан,

Хохирогч нар мөнгө шилжүүлэхдээ компанийн дансанд бус, тэдний хэлсэн хувь хүний дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр өгч баримт бичүүлэн авч байсан,

Хохирогч нар хаана байрлалтай, хэдэн өрөө орон сууцыг хөлслөх гэж байгааг мэдэхээс биш хэний өмчлөл, эзэмшлийн орон сууцыг ямар хугацаатай, сарын хэдэн төгрөгөөр хөлсөлж байгаа болон хөлслүүлэгчид хэдэн төгрөг шилжүүлсэн талаар огт мэдэхгүй бөгөөд сүүлд хөлсүүлэгчээс мөнгөө төлөөгүй, байрнаас гар гэдэг шаардлага тавих үед энэ талаар мэдсэн байдаг,

“Компанитай байгуулах хариуцлагын гэрээ” нь нэг талаас иргэн тухайн компанид тодорхой хэмжээний мөнгө зээлүүлэх, нөгөө талаас компани зээлсэн мөнгөний хүүнд нь 1 жилийн хугацаанд орон сууцанд амьдрах хөлсийг хариуцан төлөх нөхцөлийг тохирсон агуулгатай,

“Зээлийн гэрээ”-гээр иргэнээс компанид 6.000.000-36.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 3.4 хувиас 9 хувь хүртэл хүүтэй эсхүл хүүгүйгээр зээлэх нөхцөлийг тохирсон байдаг ба энэ нь хэлбэр талаасаа гэрээ боловч мөнгө өгсөн авсан баримтын агуулгатай,

“Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г хохирогч О.Наранцэцэг, О.Цэцэгжаргал, Д.Болорчимэг нартай байгуулсан байх ба нэг талаас иргэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт амралтын газар барьж байгуулахад хөрөнгө оруулах, нөгөө талаас компани хөрөнгө оруулсан мөнгөний хүүнд нь 1 жилийн хугацаанд орон сууцанд амьдрах хөлсийг хариуцан төлөх нөхцөлийг тохирсон агуулгатай,

“Орон сууц хөлслөх гэрээ”, “Түрээсийн гэрээ”-гээр нэг талаас компани буюу орон сууц хөлслөгч, түрээслэгч, нөгөө талаас хөлслүүлэгч, түрээслүүлэгч нар 6 capаас 1 жилийн хугацаагаар зээлүүлсэн мөнгөний хэмжээнээс хамаарч нэг сард төлөх төлбөрийг хэмжээг 450.000 – 1.000.000 төгрөг, ихэвчлэн 3 сарын төлбөрийг урьдчилан төлөх, цааш нь сунгах нөхцөл тохирсон агуулгатай,

“Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь зээлүүлсэн мөнгөнийхөө хүүнд орон сууцанд амьдрах гэж байгаа иргэн, зээлсэн мөнгийг авсан компани, орон сууц хөлслүүлэгч нарын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний агуулгатай,

Компанийн зүгээс хохирогч Б.Амарзаяад зээлсэн мөнгөнийх нь хүүнд 2 жилийн хугацаанд орон сууц хөлслөн төлбөрийг төлсөн байдаг бол хохирогч Б.Нд зээлсэн мөнгөнийх нь хүүнд орон сууцанд огт оруулаагүй тохиолдол байсан,

Компанийн ажилчид цалин хөлс, урамшууллаа авахын тулд мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд орон сууцанд үнэгүй суулгах талаарх компанийн үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтийн сүлжээгээр сурталчилах, түгээх, мөнгө зээлүүлэх хүмүүсийг олох, тэдэнтэй харьцаж мэдээлэл өгөх, гэрээ байгуулах хүртэл нь ятгах, өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулах, зарим тохиолдолд гэрээнд гарын үсэг зурах, хөлслөх орон сууц хайх, гэрээний төсөл, бичиг баримтыг бэлтгэх зэрэг идэвхтэй үйлдлийг хийж байсан,

Зээл нэрээр орж ирсэн мөнгийг дансаа ашиглуулсан ажилчид нь М.Э, Б.У нарын хэлсний дагуу орон сууц хөлслөх, өмнөх хөлсөлсөн орон сууцны хугацааг сунгах, компанийн үйл ажиллагааны зардал, цалин хөлс, урамшуулалд шилжүүлэх, бусдыг нь тэдний хэлсэн данс руу буюу тухайлбал Б.М.Эийн төрсөн дүү С.Ариунбилэгийн эзэмшлийн данс руу шилжүүлдэг байсан,

М.Э нь дүү С.Ариунбилэгийн нэр дээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Цонжин болдог гэх газарт 3 га газрыг 24.000.000 төгрөгөөр, компанийн ажилтан Ж.Нармандахын нэр дээр “Портер” маркийн автомашин 5.400.000 төгрөгөөр худалдан авсан, мөн дүү С.Ариунбилэгийн нэр дээр “Глобал Монголиа гэр” ХХК-ийг худалдан авсан, тус компанийн нэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах материал бүрдүүлэх, Аялал жуучлалын цогцолбор төв байгуулах төсөл бичүүлэх, төслийн зураг гаргуулах зардал, бусад хувийн хэрэгцээнд зээлийн гэрээгээр орж ирсэн мөнгийг зарцуулсан гэсэн зэрэг болно.

Шүүгдэгч М.Эийн хувьд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглаж, “Мөнгө зээлж  хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэн, бодит байдлыг нууж гэрээгээр халхавчилж, хэлбэрийн төдий, биелэгдэх нөхцөлгүй гэрээ байгуулсан, Б.Утай бүлэглэж, их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, хугацааны хувьд харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй, дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгодог.

Иймд шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.С, Х.ц нарын гомдлын дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Эт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ял тохирсон байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүхийн шатанд шүүгдэгч Б.У нь оргон зайлсан байх бөгөөд түүнийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул шүүгдэгч Б.У, М.Э, Т.Ж нарт холбогдох эрүүгийн 210900000029 дугаартай хэргээс Б.Ут холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд, Б.Ут холбогдох хэргийг тусгаарлаж, гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгын хүрээнд М.Э, Т.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Анхан шатны шүүхээс хохирол, хохирол төлөгдсөн байдал, төлөгдвөл зохих хохирлын хэмжээг зөв тогтоож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөгдөх хохирлоос шүүгдэгч М.Эт ногдох хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хохирогч нараас анх өгсөн мөнгөө бүрэн авах талаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгөнөөс орон сууц хөлсөлсөн зардлыг хасаж, М.Эт холбогдох хэсгийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б, Г.О, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.С, Х.ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Эийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 146 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б, Г.О, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.С, Х.ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эийн цагдан хоригдсон 146 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ